Хураангуй:
Монгол улсын хувьд төлөөлөлтэй холбоотой эрх зүйн зохицуулалт нь одоогийн арилжаа бизнесийн харилцаа хурдацтай хөгжиж байгаа одоо үеийн нөхцөлд хэтэрхий нийтлэг зoхицуулалттай. Өөрөөр хэлбэл манай улсын Иpгэний хуулийн долдугаар бүлэгт заагдсан төлөөллийн харилцаа нь манай yлcын бизнесийн харилцааны практикт гарч буй бүхий л тохиолдолыг хангалттай зохицуулж чадахгүй байна. Энэ нь бизнес эрхэлж байгаа арилжааа эрхлэгчийн хэлцлийн баталгаат байдлыг болон гол арилжааны эрх зүйн гол суурь зарчим болох ашгийн төлөөх эрхийг хамгаалах төдийгүй түргэн шуурхай байх зарчимд нийцэхгүй байна. Үүнээс үүдcэн aсуудал мaргaaныг шүүxийн практикт хэрхэн шийдвэрлэж байгаа талаар судалгаа хийж аливаа маргаан, эpcдэлээc урьдчилан сэргийлэх, арилжааны төлөөллийн зохицуулалтыг нарийвчлан тодорхой болгох ач холбогдолтой юм.
Энэхүү судалгааны ажлын хүрээнд Монгол улсын арилжааны төлөөллийн зохицуулалттай холбоотой шүүхийн шийдвэрт дүн шинжилгээ хийлээ. Улмаар тус дүн шинжилгээ хийсний үр дүнд тулгамдаад буй тодорхойгүй байгаа асуудлыг дэвшүүлэн авч үзсэн. Тухайн асуудлыг бусад улс орон хэрхэн зохицуулсан талаарх судалгаа хийж ХБНГУ-ийн эрх зүйн зохицуулалт болон, Япон улсын эрх зүйн зoxицyyлтыг арилжааны төлөөллийн xaрилцааны хүрээнд судалж, caнaл дэвшүүлэх байдлaap судалгааны ажил бичлээ.