Хураангуй:
Судалгааны ажлын гол зорилго нь Монгол улсын арилжааны банкуудын кредит карт эзэмшигчдийн зан төлөвийг судлах замаар VALS загварын стандарт 35 асуултад тулгуурлан 8-н зан төлөвийн ангилалд ангилж, арилжааны банкны судалгаанд хамрагдсан харилцагчдыг зан төлөвөөр нь хэсэгчлэн, мөн тэдний зан төлөвт нөлөөлөх хүчин зүйлсийг ТАМ-ын загварыг ашиглан тодорхойлох зорилготой юм. Энэхүү хоёр загвараар арилжааны банкны кредит карт хэрэглэгчдийг хэсэгчлэн тэдний зан төлөв, амьдралын үнэт зүйлс болон хэв маягийг нь танин мэдэж, сонирхол ба хэрэгцээнд нь нийцсэн бүтээгдэхүүн үйлчилгээ санал болгодог. Улмаар хэрэглэгчдийн сэтгэл ханамж, үнэнч байдлын үзүүлэлтэд эергээр нөлөөлснөөр арилжааны банкны кредит картын хэрэглэгчдийн тоо нэмэгдэнэ гэж үзсэн юм.