dc.description.abstract |
Удирдлагын манлайллын олон хэв маяг байдаг бөгөөд тухайн удирдлагын сонгосон манлайллын хэв маяг нь байгууллагын зорилгыг хэрэгжүүлэх, байгууллагад үнэнч ажилтнуудыг бий болгох боломжтой юм. Манлайллын тухай болон манлайллын хэв маягийн талаарх судалгааны ажлууд 1990-2000 онуудаас эрчимтэй хийгдэж эхлэн, мөн манлайллын орчин үеийн хэв маягууд бий болсон. Манлайллын орчин үеийн онолуудаас манлайллын хэв маяг болох Өөрчлөлтийн манлайлал (transformational leadership) нь ажилтнуудын үнэт зүйл, итгэл үнэмшил, хэрэгцээнд суурилан бие сэтгэлийг нь ажилд нь бүрэн татан оролцуулж, идэвхжүүлж хамтран ажилладаг (Yukl & Fleet, 1992, 174) хэв маяг бол Тохиролцооны манлайлал (transactional leadership) нь хянах, зохион байгуулах, ажилтнуудын гүйцэтгэл, үүрэг, оролцоонд анхаарлаа хандуулж, шагнал болон шийтгэл дээр суурилан манлайлдаг (Hartog & Van Muijen, 1997; Tepper & Percy, 1994) хэв маяг юм. Энэ хоёр төрлийн манлайллын хэв маягийг ажилтнуудын байгууллагад үнэнч байх хандлагын хэлбэр болох сэтгэл хөдлөлийн үнэнч байдал, тасралтгүй үнэнч байдал болон энгийн үнэнч байдлын хэлбэртэй харилцан хэрхэн хамаарч байгаа нөлөөллийг судалгааны ажлаараа дамжуулан судалж, дүгнэлт гаргахыг зорилоо. |
en_US |