dc.description.abstract |
Энэхүү судалгаанд Монгол улсын барилга, газар тариалан, усалгаанд хэрэглэгдэж буй PVC материалаар хийгдсэн хоолойг дотооддоо үйлдвэрлэх боломжийг технологи, хууль эрх зүй, эдийн засаг, зах зээл, үйлдвэрлэл эрхлэх орчин зэрэг салбаруудаар нь хуваан тодорхойллоо.
Цувих технологи ашиглан 16-100 мм хүртэлх хэмжээтэй хоолойг нэг машинаар үйлдвэрлэх боломжтой ба зах зээлийн эрэлт их ч дотоодын үйлдвэрүүд эрэлтээ хангаж чадахгүй байгаа нь судалгааны дүнд нотлогдож дахин шинэ үйлдвэрлэл барих хэрэгцээ бий байгааг харуулж байна.
Барилгын салбарын зах зээлийн судалгаа нь бүтээгдэхүүн тус бүрээр судалхад мэдээлэл хангалтгүй байдаг учир Монгол улсын хилээр импорт хийгдсэн хуванцар хоолойн тоо ширхэг болон жингээр зах зээлийн төсөөллийг гаргасан болно. Зах зээлд эзэлж чадах хувийг нийт хэвийн үед үйлдвэрлэх хүчин чадал, бүтээгдэхүүний ширхэгээр харьцуулан тооцоолов. Эдийн засгийн хувьд түүхий эдийн зардал нь үйлдвэрлэлийн зардлын 80%-ийг дангаар эзэлж байна. Иймд тогтмол үнээр гэрээ байгуулж түүхий эдээ их хэмжээгээр татан төвлөрүүлж үйлдвэрлэлд ашиглах нь зохилтой. 2027 оноос хөрөнгө оруулалтаа нөхөж, хугарлын цэгтээ хүрэх бүрэн боломжтой байна.
Иймд төхөөрөмж болон түүхий эд, эдийн засгийн тооцоолол, тулгарч болзошгүй эрсдлүүд зэргийг дэлгэрэнгүй судалгаандаа нэгтгэлээ.
Технологийн хувьд PVC материалын хэрэглээ өргөжиж байгаа өнөө үед төхөөрөмж болон үйлдвэрлэлийн явц цомхон байхаар, өөрийн хөрөнгийн төхөөрөмжид нэмэлтээр суурилуулж үйлдвэрлэх боломжтой барилгын дотор заслын хавтан болон шал үйлдвэрлэх нь бизнесээ өргөжүүлэн төрөлжүүлэх дараагийн боломж байгааг харж болох юм. |
en_US |