Хураангуй:
Дэлхийн бүхий л улс орны санхүүгийн хамгийн том салбар нь арилжааны болон бусад санхүүгийн үйлчилгээний салбар билээ. Банкны салбар нь хурдацтай өсөж томорч буй салбар билээ. Банкууд харилцагчидаа авч үлдэх мөн шинээр харилцагч татах зорилготой байдаг. Арилжааны банк нь ашгийн төлөө байгуулга бөгөөд харилцагч татах нь арилжааны банкны ашгийг өсгөх зах зээл юм. Тодорхой бүлгийн иргэдэд зориулж өөрсдийн банкны нэрийн бүтээгдэхүүн, үйлчилгээг гаргадаг. Харин 25 хүртэлх насны залуучуудад зориулсан бүтээгдэхүүн гаргах нь техник технологи хөгжсөн энэ үед арилжааны банк нь 25 хүртэлх насны залуучуудын хэрэгцээ шаардлагыг танихын тулд түүврийн судалгаа авч гарсан үр дүн дээр нь тулгуурлан бүтээгдэхүүн, үйлчилгээг зориулж гаргах шинэ санаа болон банк хэрэглэгч залуучуудын зан төлөв, хэрэгцээ шаардлагыг олж мэдэхийн тулд 25 хүртэлх насны залуучуудаас банкны хэрэглээ мөн ашигладаг бүтээгдэхүүн үйлчилгээг түүврийн аргаар судлан залуучуудад зайлшгүй шаардлагатай эсвэл хүндрэлтэй байгаа асуудлыг олох юм. Иймд энэхүү судалгааны ажлаараа арилжааны банкны өнөөгийн байдал, залуучуудад зориулж гаргасан бүтээгдэхүүн, үйлчилгээг судалж ямар бүтээгдэхүүн залуучуудад зайлшгүй шаардлагатай байгааг тодорхойлохыг зорилоо.