СЭЗИС - Бүтээлийн сан

Эрүүл мэндийн маркетингийн зарим асуудал

Товч мэдээллийг харах

dc.contributor.author C, Жаргалсайхан
dc.contributor.editor Редакцын зөвлөл: Ц.Даваадорж (Sc.D), Д.Батжаргал (Ph.D), Д.Гэрэлмаа (Ph.D), С.Түвшинзаяа (Ph.D), Ц.Батсүх (Ph.D), Ч.Наранчимэг (Ph.D), С.Норжинлхам (Ph.D), Т.Оюунгэрэл (Ph.D) en_US
dc.contributor.other jaka_bagsh@yahoo.com en_US
dc.date.accessioned 2016-04-04T06:28:15Z
dc.date.available 2016-04-04T06:28:15Z
dc.date.issued 2016-01-15
dc.identifier.uri http://repository.ife.edu.mn/handle/8524/390
dc.description.abstract Судалгааны ажлын сэдэв сонгосон үндэслэл Зах зээлийн шинэчлэлийн нөхцөлд нийгэм болон эрүүл мэндийн салбарын ажилтнууд, эмч болон өвчтөн үйлчлүүлэгчийн хоорондын харилцаанд мэдэгдэхүйц өөрчлөлт гарч, нийгмийн хүрээллийн, тэр тусмаа эмч нарын үйл ажиллагаа, эмнэлэг, клиник, поликлиник, эмийн сангуудын төсөв, санхүүжилтийн асуудал хурцадсан юм. Дотоодын нийт бүтээгдэхүүний эрүүлийг хамгаалахад зориулагдаж буй хэмжээ төдийлөн хангалттай бус байна.Төсөв санхүүгийн хомсдолын үед хөгжингүй орнуудын туршлагаас харагдаж буй зарлагаа олон дахин өсгөж олдог эдийн засгийн хувьд ашигтай хөрөнгө оруулалтыг хүн амын эрүүл мэндэд зориулах эрэл хайгуул хийх аргыг боловсруулах шаардлага урган гарч байна. Үүнтэй уялдуулан барууны тэргүүлэгч орнуудад амжилттай ашигласан маркетингийн үзэл баримтлал, арга хэрэгслийг Монгол Улсын эрүүл мэндийн байгууллагуудад өөрийн орны бүс нутгийн онцлогийг харгалзан нэвтрүүлэх нь зүйтэй. Өнөөдөр маркетинг нь эрүүл мэндийн салбарт үүсэн тогтох шатандаа явж байна.Үүнийг бид олон тооны бэрхшээл, зөрчлийг даван туулах, туршлага хуримтлуулан хөгжлийн хувьсгал хийхийн эхлэл гэж үзвэл зохино. Түүнчлэн гадаад, дотоодын үлгэрлэхүйц туршлагыг хэдий чинээ богино хугацаанд эрүүлийг хамгаалах байгууллагуудын удирдлага, эмч нарын хүртээл болно төдий чинээ нийгмийн хамгийн гол үнэт зүйлс болох хүмүүсийн эрүүл мэндэд хамаарал бүхий төвөгтэй байдал, доголдол, бэрхшээлийг амжилттай даван туулах боломжтой. Бидний хувьд эрүүл мэндийн маркетинг хэмээх үг, нэр томьёо хараахандаа нийтэд түгээмэл бус дадал болж чадаагүй ойлголт юм.Дасаж дадсан удирдах арга барилаасаа татгалзаж, тогтсон үзэл бодлоо эргэн харах, арга барилаа өөрчлөн, өөр зүйлд суралцах нь хялбаргүй.Гэвч зах зээлд альтернатив буюу хоёрын нэг гэдэг зарчим байхгүй тул зайлшгүй маркетингийн мэдлэгийг богино хугацаанд эзэмшихээс өөр зам үгүй юм. Маркетинг зах зээлд тохиолдох бүх сөрөг үзэгдлийг нэг мөсөн арилгах цорын ганц хэрэгсэл биш гэдэг нь тодорхой. Маркетингийн аргачлалыг эзэмших нь эрүүлийг хамгаалахын бүх ажилтнууд, эрүүл мэндийн байгууллагын удирдлагуудад орчин үеийн нийгмийн шинэтгэлийн нөхцөлд өөрийнхөө ажлын үр дүнг дээшлүүлэхэд ач холбогдолтой гэж үзэн энэхүү сэдвийг сонгосон болно. en_US
dc.publisher Докторын хөтөлбөр en_US
dc.subject Эрүүл мэндийн маркетингийн зарим асуудал en_US
dc.title Эрүүл мэндийн маркетингийн зарим асуудал en_US


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах