Хураангуй:
Энэхүү судалгааны ажлаар лабораторийн болон эмнэлгийн тоног төхөөрөмжийн худалдаа, засвар үйлчилгээний салбарын гадаад, дотоод орчны хүчин зүйлсийн шинжилгээ тухайн зах зээлийн төлөөлөл 15-н байгууллагыг сонгон, тэдгээрийн мэдээллийн өгөгдлүүд дээр тулгуурлан тухайн байгууллагын амьдралын мөчлөгийг судалж, хөгжихөд сөргөөр нөлөөлж буй асуудлуудыг тодорхойлж, үйл ажиллагааг нь сайжруулах зөвлөмж мэдээлэл хүргэлээ.
Амьдралын мөчлөгөө таньж мэдэх, хөгжлийн аль үе шатанд явж байгаагаа ойлгож, үе шат тус бүрд хэвийн болон хэвийн бус ямар асуудал тулгардгийг мэдэж түүнд тохирсон ямар арга аргачлал стратеги баримталж болохоо урьдчилан төлөвлөж болох бөгөөд түүний хэрээр үйл ажиллагаагаа сайжруулах, хөгжих, урагшлах боломж бүрдэж буй юм.
Байгууллагын амьдралын мөчлөгийн Adizes-ийн загвараар ханган нийлүүлэгч байгууллагуудын амьдралын мөчлөгийг тодорхойлж, компаниудын мэдээлэл дээр тулгуурлан Excel for Open ended Question Data Analysis программ ашиглан өгөгдлөө боловсруулж үр дүнг тооцоолж өгөгдлийн анализ хийж үйл ажиллагааг сайжруулах зөвлөмжийг боловсрууллаа.
Амьдралын мөчлөгийн үе шат бүрд хэвийн, хэвийн бус, сүйрлийн аюултай асуудлуудыг ялгах чадвартай байх нь чухал бөгөөд юуны өмнө хэвийн бус аюултай асуудлуудыг арилгахад эрч хүч, энерги зарцуулж, хамгийн аюултайг нь эхлээд шийдвэрлэх хэрэгтэй. Судалгаанд хамрагдсан ханган нийлүүлэгч байгууллагууддаа дүн шинжилгээ хийхэд, судалгааны үр дүнд судалгаанд хамрагдсан нийт компаниудын 7% нь INFANCY (Эхэн үе), 53% нь GO-GO (Суралцах үе), 40% нь ADOLESCENCE (Боловсрох үе) – дээ тус тус байв. Ханган нийлүүлэгч байгууллагууд гадаад худалдааны хүрээнд ерөнхий болон молекул биологийн лабораторийн тоног төхөөрөмж, эм эмнэлгийн тоног төхөөрөмж дагалдах хэрэгсэл импортолдог. Энэхүү байгууллагууд нь лабораторийн болон эмнэлгийн тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл хийдэг олон улсын групп компанийн албан ёсны болон гэрээт түншлэгчээр ажиллаж улсдаа нийлүүлдэг байна.
Эдгээр лабораторийн болон эмнэлгийн тоног төхөөрөмж ханган нийлүүлдэг байгууллагууд байгууллагынхаа хөгжлийн үе шатыг тодорхойлоход тусалснаараа тухайн байгууллагууд үйл ажиллагаагаа сайжруулах зөвлөмж мэдээллээр хангагдаж мөн эдгээр байгууллагууд хөгжлийн үе шатаа тодорхойлсноор үе шатны хэвийн болон хэвийн бус асуудлуудыг шийдэх зөвлөмж мэдээллээр хангагдаж бодлого төлөвлөгөөндөө оруулж алдаа гаргахаас сэргийлж, хамгийн тааламжит үе болох Prime (Мандан бадрах үе) шатандаа удаан хугацаанд оршин байж зах зээл дэх байр суурь нэр хүнд нь өсөж, хөгжил дэвшилтэй байх, өрсөлдөөн нэмэгдэж салбарын хэмжээндээ ахиц дэвшил гарах мөн салбарыг мэдээллээр хангах үр дүнтэй.