dc.description.abstract |
Сошиал медиа нь бидний өдөр тутмын амьдралын хэв маягийн нэг хэсэг болж, бид үүн рүү хошуурахын хэрээр салбар бүрийн ихэнх аж ахуйн нэгж, байгууллагууд үүнийг бизнестээ ашиглахыг хүсдэг болсон билээ. Өнөө цагт бизнесийн байгууллагуудын 96 хувь нь дор хаяж 1 сошиал медиа хаягтай байна. Тэр дундаа гоо сайхны салонуудад сошиал медиа хаягтай байх нь маш чухал бөгөөд үүгээр дамжуулан олон нийтэд өөрсдийн ажлын хэсгээс харуулснаар хэрэглэгчдэд танигдаж, тэднийг татах маш том үр нөлөөтэй, гол шалтгаан болж өгдөг.
Энэхүү дипломын ажлын зорилго нь “Zu nail bar” салоны өрсөлдөгч болон хэрэглэгчдээ судалж, сошиал медиа сувгийн дагагчдын тоог болоод цаашлаад цаг захиалгын тоог нэмэгдүүлэхэд туслах үр дүнтэй сошиал медиа маркетингийн төлөвлөгөөг боловсруулахад чиглэсэн болно. Төлөвлөгөөнөөс гадна энэхүү судалгааны ажлаараа сошиал медиа гэж юу болох, гоо сайхны салоноор үйлчлүүлэгч эмэгтэйчүүдийн зан төлөв, тэдний сонголтод нөлөөлж буй сошиал медиа маркетингийн хүчин зүйлс болон гоо сайхны компаниуд үүнийг маркетингийн ажилд хэрхэн ашиглаж болох талаар судалсан. Судалгааг нийт 314 Улаанбаатар хотод оршин суудаг 15-54 насны гоо сайхны салоноор үйлчлүүлдэг, сошиал медиа ашигладаг эмэгтэйчүүдээс авсан.
Үр дүнтэй сошиал медиа маркетингийн төлөвлөгөөг бий болгохын тулд SOSTAC маркетинг төлөвлөлтийн загварыг ашигласан ба бенчмаркинг, SWOT шинжилгээ, 5S-н зорилтууд, 7p маркетингийн хольцын шийдвэр гаргалт, AIDA загварыг ашигласан. Үр дүнг үнэлэхдээ гүйцэтгэлийн гол үзүүлэлтүүд буюу KPI-ийн дагуу хэмжсэн. |
en_US |