СЭЗИС - Бүтээлийн сан

Векселийн эрх зүйн зохицуулалт, харьцуулсан судалгаа

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Моёор, Түвшинжаргал
dc.contributor.author Сайнгэрэл, Анударь
dc.date.accessioned 2024-06-21T09:49:00Z
dc.date.available 2024-06-21T09:49:00Z
dc.date.issued 2024-06-21
dc.identifier Бакалавр en_US
dc.identifier.uri http://repository.ufe.edu.mn:8080/xmlui/handle/8524/3901
dc.description.abstract Энэхүү судалгааны ажилдаа Монгол улсын векселийн эрх зүйн зохицуулалтыг судлах, онолын ойлголтын талаар харьцуулах, мөн хэрэгцээ шаардлагыг тодорхойлохоор зорилоо. Судалгааны ажлын сэдэв нь харьцангуй шинэ судлагдахуун ба Монгол Улсад чөлөөт эдийн засаг хөгжиж эхэлснээс хойш санхүүгийн салбар нь эрчимтэй өсөж, хөгжсөн. Өнөөдрийн байдлаар нийт санхүүгийн салбарын ихэнх хувийг арилжааны банк дангаар эзэлж, салбарын хөгжлийг тодорхойлж байгаа ба бизнес эрхлэгчдийн хувьд хөрөнгө оруулалтын гол эх үүсвэр нь банкны зээлийн бүтээгдэхүүн хэвээр байна. Сэдвийн хүрээнд шүүхийн шийдвэр, засгийн газрын өрийн вексель гаргах замаар санхүүжүүлж байсан практик болон компаниуд хоорондоо вексельд үндэслэн төлбөр нэхэмжлэх зэрэг өгөгдөл мэдээллийг цуглуулсан. Вексельтэй холбоотой асуудлыг бусад улс орны сайн туршлагын судлан үзэх зорилгоор Сингапур, Хонконг, Их Британи улсыг сонгож эдийн засгийн эргэц, санхүүгийн зах зээлд эзлэх байр суурийг харгалзан үзэн вексель анх бий болсон, хөгжлийн түвшингээрээ илүү, олон улсын сайн туршлага бий болохуйц гэсэн үндэслэлүүдээр манай эрх зүйн бүл ялгаатай ч гэсэн тус орнуудын хуулиудыг судлан, нийтлэг туршлага, онцлог зүйлүүдийг судаллаа. Судалгааны үр дүнд Монгол улсын векселийн тухай хуульд векселийг гээх, үрэгдүүлсэн тохиолдолд хэрхэн зохицуулах талаар зохицуулалт байхгүй байсан. Мөн Их Британи улс цахим векселийн эрх зүйг зохицуулсан нь манай улсын векселийн эрх зүйг зохицуулахад давуу тал болохуйц байна. en_US
dc.subject Вексель, журам, Засгийн газрын өрийн бичиг вексель гаргах, зохицуулах en_US
dc.title Векселийн эрх зүйн зохицуулалт, харьцуулсан судалгаа en_US
ife.Мэргэжил.Нэр Бизнесийн эрх зүй
ife.Мэргэжил.Индекс D380105
ife.Зэрэг Бакалавр


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах