СЭЗИС - Бүтээлийн сан

Шинэ уран бүтээлчийг хөгжмийн салбарт таниулах брэндийн төлөвлөгөө

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Сандагдорж, Сайн-Од
dc.contributor.author Отгонбаяр, Сарнай
dc.date.accessioned 2024-06-21T08:45:41Z
dc.date.available 2024-06-21T08:45:41Z
dc.date.issued 2024-06-21
dc.identifier.uri http://repository.ufe.edu.mn:8080/xmlui/handle/8524/3900
dc.description.abstract Монгол улс дахь хөгжмийн салбар тэр дундаа поп хөгжмийн салбарт өөрийн өнгө төрхөө үлдээх нь маш урт хугацааны аялал болдог. Магадгүй бидний дунд поп хөгжим биш нийтийн дуу, ардын дуу анх үүссэн нь үүнтэй холбоотой байж магадгүй юм. Гэсэн хэдий ч нэгэн цаг үеэ бодоход хэрвээ өөрийн хувийн брэндээ зөв тодорхойлж, зөв брэндийн стратеги төлөвлөлтийг дагавал нийгэмд зөвөөр танигдан, өөрийн дуу хоолойгоо хүргэж чадах болсон байна. Тиймээс энэхүү бакалаврын дипломын хүрээнд хөгжмийн салбарт шинээр гарч ирж буй уран бүтээлч “МО”-ын хувь хүний үзэл баримтлал болон ёс суртахуун дээр үндэслэн брэнджүүлэх бөгөөд үүний хүрээнд зорилтот зах зээлд хэрхэн таниулан брэндийн төлөвлөлтийг хийж гүйцэтгэсэн. Брэнд бүтээх брэнджүүлэх гэдэг ойлголтоор зөвхөн бараа бүтээгдэхүүнийг төлөөлүүлэх нь өрөөсгөл юм. Тэртээ 1969 онд Котлэр, Лэви нарын маркетерууд “Зөвхөн бүтээгдэхүүн төдийгүй үйлчилгээ, шинэ санаа тэр бүү хэл хүнийг хүртэл брэнджүүлэх боломжтой ” гэдгийг танилцуулсан. Хүнийг брэнджүүлэх нь бүтээгдэхүүн үйлчилгээг брэнджүүлэхтэй ижил зарчмаар явагдана, гол нь хувь хүн өөрийн онцлог ба давуу талуудыг тодорхойлж түүнийгээ зорилтот үзэгчдэдээ сайн таниулах ёстой. Тиймдээ ч энэхүү судалгааны ажлын хүрээнд зорилтот зах зээл болох 16-35 насны хүмүүсээс ямар шалтгаанаар уран бүтээлчдийг сонсдог, түүнд юу нөлөөлдөг болохыг судалж, хэрэглэгчдийн хамгийн их сонсож, дэмжиж буй хүмүүсийг тодорхойлсон. Мөн орчин үеийн чиг хандлага, нөхцөл байдлыг судлан уран бүтээлч “МО”-ын хувь хүний брэнд төлөвлөлтөд хэрэгтэй мэдээллүүдийг тусган хувийн брэндийн тусламжтай нийгэмд танигдах тал дээр брэндийн төлөвлөгөө боловсруулахад оршино. en_US
dc.subject Хөгжим, брэнд, брэндинг, уран бүтээлч, маркетинг, зах зээл en_US
dc.title Шинэ уран бүтээлчийг хөгжмийн салбарт таниулах брэндийн төлөвлөгөө en_US
ife.Мэргэжил.Нэр D380105
ife.Мэргэжил.Индекс D340500
ife.Зэрэг Бакалавр
ife.Диплом.Зөвлөх Шагдар, Эрдэнэбуян


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах