СЭЗИС - Бүтээлийн сан

ГЭР БҮЛИЙН МАРГААН ДАХЬ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТ, ТУЛГАМДСАН АСУУДАЛ

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Доржсүрэн, Оюун
dc.contributor.author Эрдэнэзориг, Солонго
dc.date.accessioned 2024-06-21T07:05:33Z
dc.date.available 2024-06-21T07:05:33Z
dc.date.issued 2024-06-21
dc.identifier Бакалавр en_US
dc.identifier.uri http://repository.ufe.edu.mn:8080/xmlui/handle/8524/3898
dc.description.abstract Гэр бүл нь аливаа нийгмийг бүрдүүлэгч суурь нэгж, үнэт зүйл болохын хувьд төрөөс гэр бүлийн тогтвортой байдал, хүүхдийн тасралтгүй хөгжил, хүмүүжлийг хадгалах бодлогыг баримтлан гэрлэлтийг шүүхээс аль болох шууд цуцлахгүйгээр эвлэрүүлэх арга замыг эрэлхийлдэг болсон. Хот суурин газрууд дахь хүн амын нягтаршил шилжилт хөдөлгөөн ихэсч байгаа нь шүүхийн ажлын ачааллыг нэмэгдүүлж улмаар шүүхээс иргэдэд үзүүлэх үйлчилгээний хүртээмжийг багасгах, чирэгдэл, цаг хугацааны болон бусад үргүй зардлыг ихэсгэж байгааг дан ганц шүүхийн орон тоо, хүний нөөцийг нэмэх замаар шийдвэрлэх нь оновчгүй тул эрх зүйн маргааныг шийдвэрлэх өртөг зардал багатай, хялбар шинэ механизмыг нэвтрүүлэн, холбогдох хууль тогтоомжид тусгах шаардлага урган гарсан. Үүний шийдэл нь эвлэрүүлэн зуучлалыг нэвтрүүлэх аливаа явдал юм. Аливаа маргааныг маргалдагч талуудын зөвшилцлийг ололгүйгээр хүчээр шийдвэрлэх нь маргааныг дуусгавар болгохоос илүү түүнийг далд байдалд оруулах, эсхүл цаашид үргэлжлэхэд хүргэдэг байна. Иймээс талууд маргаанаа эвлэрүүлэн зуучлуулснаар шүүхийн ачааллыг багасгаж, төрийн ачааг хөнгөвчлөх, иргэдийн зөрчигдсөн эрхийг сэргээх, учирсан хохирлыг хялбар арга замаар барагдуулах зэрэг тал бүрийн ач холбогдолтой. Монгол улсын шүүн таслах ажиллагааны статистик мэдээнээс үзэхэд анхан шатны шүүхүүд нэг жилд шийдвэрлэгддэг гуч гаруй мянган иргэний хэргээс 30-40% -ийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн байна. Энэ нь манай улсад эвлэрүүлэн зуучлалын үйл ажиллгааны эрэлт хэрэгцээ их байгааг харуулж байна. Эвлэрүүлэн зуучлалыг нэвтрүүлэх нь шүүх эрх мэдлийн шинэчлэлийн нэн чухал хэсэг болно буюу маргааныг эвийн журмаар , шүүхээс өмнө шийдвэрлэх шинэ механизмыг бий болгох нь шүүхийн ачааллыг эрс багасган шүүхийн үйл ажиллагааны чанарт ч нөлөөлнө. Тиймээс Монгол улсад эвлэрүүлэн зуучлах ажиллагааны тогтолцоо хэрхэн хэрэгждэг, ямар асуудал тулгардаг талаар судалж үзэх нь зүйтэй. en_US
dc.subject Гэр бүл, Эвлэрүүлэн зуучлал, Эвлэрүүлэн зуучлах үйл ажиллагаа en_US
dc.title ГЭР БҮЛИЙН МАРГААН ДАХЬ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТ, ТУЛГАМДСАН АСУУДАЛ en_US
ife.Мэргэжил.Нэр Бизнесийн эрх зүй
ife.Мэргэжил.Индекс D380105
ife.Зэрэг Бакалавр
ife.Диплом.Зөвлөх Төртогтох, Наранцогт


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах