dc.contributor.advisor |
Гэрэлчулуун, Ичинноров |
|
dc.contributor.author |
Батсуурь, Жаргалмаа |
|
dc.date.accessioned |
2024-06-21T04:50:07Z |
|
dc.date.available |
2024-06-21T04:50:07Z |
|
dc.date.issued |
2024-06-21 |
|
dc.identifier |
Бакалавр |
en_US |
dc.identifier.uri |
http://repository.ufe.edu.mn:8080/xmlui/handle/8524/3896 |
|
dc.description.abstract |
Энэхүү судалгаа нь хөгжиж буй санхүүгийн салбартай, өсөж буй эдийн засагтай Монгол Улсын санхүүгийн зах зээлд CDS хэлцлийг нэвтрүүлэх боломж байгаа эсэх мөн хэрхэн нэвтрүүлэх тал дээр бичигдсэн болно. Зээлийн эрсдэлээс хамгаалах үүсмэл санхүүгийн хэрэгсэл болох CDS хэлцэл нь дэлхийн санхүүгийн зах зээлд нэр хүндтэй болсон ч Монголд харьцангуй хараахан хэрэглээнд ороогүй байна. CDS нь зах зээлд оролцогчдод зээлийн эрсдэлийг шилжүүлэх, бууруулах боломжийг олгосноор санхүүжилтийн хүртээмжийг хөнгөвчлөх, хөрөнгө оруулалтыг дэмжих, санхүүгийн зах зээлд итгэх итгэлийг нэмэгдүүлэх боломжтой. Түүнчлэн CDS нь багцын төрөлжилт, өрийн үнэт цаасны зах зээлд хөрвөх чадварыг сайжруулах чухал ач холбогдолтой.
Энэхүү судалгааны ажлын зорилго нь үүсмэл санхүүгийн хэрэгсэл болох CDS-г Монголын ХЗЗ-д нэвтрүүлэх боломж бөгөөд арга замыг судлах болно. Энэхүү судалгааны ажлын хүрээнд Монголын хөрөнгийн зах зээлийн хөгжлийн өнөөгийн байдлыг судалж, тулгарч буй бэрхшээл болоод нөхцөл байдал нь шинэ бүтээгдэхүүнийг нэвтрүүлэхэд тохиромжтой орчин байгаа эсэхэд дүн шинжилгээ хийх бөгөөд шинэ бүтээгдэхүүнээ нэвтрүүлэх аргачлалдаа олон улсын туршлагыг судлан харьцуулж шинжилгээгээ хийсэн. Мөн санал асуулгын судалгаа авахад тохиромжгүй гэж үзсэн тул төлөөлөх салбарын мэргэжилтэнгүүдээс бүтэцлэгдсэн асуулга, ярилцлагын аргаар судалгаа авах болон олон улсын туршлага дээр хийсэн судалгаанаас үндэслэж CDS хэлцлийг нэвтрүүлэх боломжтой эсэх тал дээр судалгаа хийж гүйцэтгэлээ.
Онол болоод практик дээр үндэслэж CDS гэрээний загвар болон үнэ тодорхойлолтуудыг гаргасан болно.
Энэхүү бүтээгдэхүүнийг Монголын хөрөнгийн зах зээлд нэвтрүүлснээр бирж дэх арилжааны хүрээг тэлж, арилжаанд оролцогчдын оролцоог нэмэгдүүлж, дотоодын болон олон улсын хөрөнгө оруулагчдыг татах, хөрөнгийн зах зээлийн өсөлтөд түлхэц болно гэж үзэж байна. |
en_US |
dc.subject |
Хөрөнгийн зах зээл, дериватив зах зээл, CDS, бонд, зээл, хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас, эдийн засаг, эрсдэл шилжүүлэлт |
en_US |
dc.title |
“CREDIT DEFAULT SWAP”-г НЭВТРҮҮЛЭХ БОЛОМЖ, АРГА ЗАМ |
en_US |
ife.Мэргэжил.Нэр |
Менежмент, санхүүгийн |
|
ife.Мэргэжил.Индекс |
D340400 |
|
ife.Зэрэг |
Бакалавр |
|