Хураангуй:
Дэлхий даяар байгууллагууд өрсөлдөх чадвараа хадгалах, нэмэгдүүлэхийн тулд
энтерпрайс системүүдийг үйл ажиллагаандаа нэвтрүүлж ашигладаг. Энтерпрайс
системүүдийг үйл ажиллагаандаа нэвтрүүлэх нь байгууллагуудад бизнесийн үйл
ажиллагаагаа удирдах, төлөвлөх, хянах гэх мэт боломжуудыг олгодог. Байгууллагуудын
хувьд өөрсдийн хэрэгцээ шаардлагаа тодорхойлж, үйл ажиллагаандаа тохирсон програм
хангамж сонгох талаар мэдлэг дутмаг байдаг бол нөгөөтэйгүүр програм хангамжийн
шийдлийг нийлүүлэгч байгууллагуудын хувьд байгууллагуудын хэр бизнесийн хэрэгцээ,
шаардлагын талаарх баялаг ойлголттой байхыг шаардаж байдгааас үүдэн мэдээллийн
системийн төслийг амжилттай хэрэгжүүлэх нь салбарын байгууллагуудын хувьд
томоохон сорилт болж хувирсан.
Энэхүү судалгаа нь энтерпрайс системийг амжилттай нэвтрүүлэхэд нөлөөлж буй
технологийн хүчин зүйлсийг судлах, судалгааны үр дүнд үндэслэн санал зөвлөмж
боловсруулах гол зорилготой.
Судалгааны асуулгын асуултуудыг МТ-ийн дэд бүтцийн онолын судалгаанд
тулгуурлан боловсруулсан бөгөөд судалгаанд энтерпрайс систем нэвтрүүлж байсан
туршлагатай төрийн өмчит байгууллагын 9 ажилтан, бизнесийн байгууллагын 54
ажилтан, нийт 63 ажилтан оролцсон. Мөн энтерпрайс систем нийлүүлэгч 30 байгууллага
оролцсон.
Судалгааны үр дүнг SPSS програм ашиглан боловсруулан бөгөөд судалгааны үр
дүнд МТ дэд бүтцийн техник хангамж, програм хангамж, сүлжээ, харилцааа холбоо,
өгөгдөл, өгөгдлийн удирдлага, МТ хөрөнгө оруулалт, МТ-ийн төсөв, системийн
сонголтын 7 бүлэг 30 хүчин зүйлийг энтерпрайс системийн амжилттай нэвтрүүлэлтэнд
хамааруулж хүчин зүйлүүдийн нөлөөллийг тооцлоо.
Энтерпрайс системийн амжилттайн нэвтрүүлэлтэнд техник хангамж, програм хангамж,
өгөгдөл, өгөгдлийн удирдлага, МТ-ийн төсөв, системийн сонголтын хүчин зүйлүүд
хүчтэй нөлөө үзүүлж байсан бол харин сүлжээ, харилцаа холбоо, МТ-ийн хөрөнгө
оруулалтын хүчин зүйлүүд хүчин зүйлс нь төдийлөн нөлөө үзүүлэхгүй байна.
Судалгааны үр дүнд энтерпрайс систем нэвтрүүлж буй болон нэвтрүүлэхээр
төлөвлөж буй байгууллагуудад техник хангамжийн гүйцэтгэлийг бодитоор үнэлж,
техник хангамжийн нөөцийг оновчтой бүрдүүлэх, програм хангамжийн хүрээнд
байгууллага өөрсдийн бизнесийн үйл ажиллагаа, онцлогт тохирсон систем сонгохоос
гадна тогтмол дэмждэг туслалцаа үзүүлэх, техникийн асуудал үүсэхэд түргэн шуурхай
шийдвэрлэх боломж бүхий нийлүүлэгч байгууллага сонгох, өгөгдлийн удирдлагын
хүрээнд хуучин өгөгдлөө нөөцлөх хадгалах, өгөгдлийн стандарттай байх, МТ төсвийг
байгууллагын төсөвлөх, системийн сонголтыг хийхийн өмнө ижил төстэй системүүдийг
судлах, байгууллагын бусад системүүдтэй интеграцичилах боломжийг судлах ерөнхий
зөвлөмжүүдийг санал болгож байна.