СЭЗИС - Бүтээлийн сан

Үр нөлөөт шийдвэрийн хэрэглээ нь төсөлд суурилсан сургалтын үр дүнг сайжруулах нь

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Түмэнбилэг, Ууганболд
dc.contributor.author Болдбаатар, Өлзийбаяр
dc.date.accessioned 2024-06-19T03:09:07Z
dc.date.available 2024-06-19T03:09:07Z
dc.date.issued 2024-06-19
dc.identifier Мастер en_US
dc.identifier.uri http://repository.ufe.edu.mn:8080/xmlui/handle/8524/3877
dc.description.abstract Монгол Улсын хэмжээнд энтрепренершипийн сургалтын хөтөлбөртэй, энэ чиглэлээр хичээл ордог их дээд сургуулиуд байдаг хэдий ч энтрепренер буюу бизнес эрхлэгч мэргэжлээр бакалавр болон магистерын зэрэг олгодог ганц сургууль нь Санхүү Эдийн Засгийн Их сургууль юм. Өөрөөр хэлбэл СЭЗИС-ийн энтрепренершипийн сургалтын бодлого нь манай улсын энтрепренершип боловсролын түвшинг тодорхойлдог гэж хэлж болох юм. Тиймээс СЭЗИС-ийн энтрепренершип хөтөлбөрийн сургалтын бодлого, дизайныг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр илүү сайжруулж боловсруулахад нэмэлт судалгаа, шинжилгээ хийх шаардлага үүссэн нь энэхүү судалгааны ажлыг хийх үндэслэл болсон юм. Энтрепренершип салбарын өргөн хүрээний ойлголтоос “Entrepreneurship education” буюу бизнес эрхлэгчийн боловсрол, “Effectuation” буюу үр нөлөөт шийдвэрийн хэрэглээ, түүнчлэн “Student effectuation” буюу оюутны сургалтын процесст үр нөлөөт шийдвэрийн аргыг хэрхэн ашиглах талаар онолын асуудлуудыг нарийвчлан судалсан. Мөн үр нөлөөт шийдвэрийн хэрэглээ нь гүйцэтгэлд хэрхэн нөлөөлдөг болохыг судалсан. Судалгааны ажлын хүрээнд СЭЗИС-ийн энтрепренершипийн нэгдүгээр курсын 45 оюутанд загварчилсан бизнесийн орчинд төслийн даалгавар өгч, даалгаврыг гүйцэтгэхдээ үр нөлөөт шийдвэрийн хэрэглээг хэрхэн ашигласан тухай судалгаа аван, судалгааны үр дүнд шинжилгээ хийж ажилласан болно. en_US
dc.subject entrepreneur en_US
dc.subject effectuation en_US
dc.subject student effectuation en_US
dc.subject entrepreneurship education en_US
dc.subject үр нөлөөт шийдвэр en_US
dc.subject энтрепренершип боловсрол en_US
dc.subject оюутнуудын үр нөлөөт шийдвэр en_US
dc.title Үр нөлөөт шийдвэрийн хэрэглээ нь төсөлд суурилсан сургалтын үр дүнг сайжруулах нь en_US
ife.Мэргэжил.Нэр Бизнесийн менежмент
ife.Мэргэжил.Индекс E340100
ife.Зэрэг Мастер


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах