Хураангуй:
Монгол улсын эдийн засаг нүүрс экспортод тулгуурлан хөгждөг билээ. Нүүрс экспортын хамгийн том боомт нь Гашуунсухайт боомт юм. Гашуунсухайт боомтын урсгалыг дэд бүтцээс хэр хамааралтай ба дэд бүтцийн аль сектор нь урсгалд илүү нөлөөтэй болохыг судлах зорилго тавьсан. Түүврээ ҮСХ болон Боомтын захиргаа гэсэн 2 эх сурвалжаас замын урт, барилга, интернет, эдэлбэр газар, гарц гэсэн 5 хувьсагчын мэдээллийг цуглуулсан.
Судалгааг Бейсийн загвар дундажлах арга болон Регрессийн шинжилгээ гэсэн 2 шатлалд явуулсан. Гашуунсухайт боомтын мэдээлэл нь 2004 он буюу цаг хугацааны хувьд цувааны урт богино байсан учир Бейсийн загвар дундажлах аргаар хамгийн сайн загварыг олж хамаарлын хүчийг тодорхойлсон. Уг шинжилгээгээр Интернет болон Замын урт хамгийн их нөлөөтэй гэсэн үр дүн гарсан. Бейсийн Загвар Дундажлах Арга хамгийн хамаарлын хүч өндөртэй 2 хувьсагч байсан.
Уг үр дүнг авсны дараа регрессийн шинжилгээгээр хамгийн их нөлөөтэй буюу хувьсагч нэгжээр ихсэхэд экспортод хэр их нөлөөлж буй талаар шинжилсэн. Үүний үр дүнд зам нь 1 км ихэсэхэд экспортын хэмжэээ 34305 тн нэмэгдэж, интернетийн тоо нэгээр нэмэгдэх тусам экспортын хэмжээ 7930630 тн нэмэгдэнэ гэсэн эцсийн үр дүн гарсан. Хамгийн нөлөөллийн хэмжээ ихтэй интернет байв.