Хураангуй:
Сүүлийн жилүүдэд манай улсын хөрөнгийн зах зээлийн салбарт компаниуд хувьцаагаа нийтэд санал болгох /IPO/ нь эрчимтэйгээр нэмэгдэж байна. Салбартаа амжилттай үйл ажиллагаагаа явуулж буй ихэнх компаниуд IPO хийх сонирхолтой байдаг ч зарим нь чухам IPO гэж юу болох түүнийг хуулийн хүрээнд хэрхэн зохицуулдаг болохын төсөөлөлгүй байх боломжтой байна. 2023 оны үнэт цаасны зах зээл дээрх нийт хувьцааны арилжааны дүн 524.8 тэpбум төгрөгт xүрсэн нь 2019 oнтой хaрьцуулахад 3,4 даxин, өмнөх oнтой харьцуулаxад 4,5 дахин нэмэгджээ. Монгол Улсын нэг тулгуурт эх үүсвэртэй хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх, олон тулгуурт бүтцэд шилжих нэгэн чухал алхамуудын нэг бол компаниуд богино хугацаат зээлийн санхүүжилтээс татгалзаж, хувьцаагаа нийтэд санал болгох буюу IPO хийх замаар санхүүгийн эх үүсвэрээ татаж байгаагаас харж болно. Хувьцаагаа нийтэд санал болгох /IPO/ сонирхолтой компаниуд ихсэх тусам IPO хэрхэн хийх талаарх мэдээлэл, тэр дундаа хувьцаагаа нийтэд санал болгох эрх зүйн зохицуулалтын талаарх холбогдох мэдээллүүд дутмаг тул энэхүү судалгааны ажлаар дамжуулан IPO хийхтэй холбоотой эрх зүйн зохицуулалт, тулгамдаж буй асуудлыг олохыг зорилоо.