dc.description.abstract |
Энэхүү судалгааны хүрээнд Монгол улсын банкны салбар дахь мөнгө угаах эрсдэлд нөлөөлөх банкны ажилтны хүчин зүйлсийг тодорхойлох, урьдчилан сэргийлэх арга зам боловсруулах зорилготой юм. Банкны ажилтнуудаас авсан асуулгын хариугаар пирсоны корреляцийн коэффициент тооцож банкны ажилтны нөлөө, банкны комплаенсийн ажилтнуудаас ганцаарчилсан ярилцлага авсан ба Монголын бусад улстай харьцуулсан кейс харьцуулсан шинжилгээ хийлээ. Асуулгын судалгаанд эхний таамаглал болох банкны ажилтны мэдлэг, хандлага, туршлага, тулгарч буй саад бэрхшээлүүд нөлөөлнө гэж үзсэн ба үр дүн нь мэдлэг болон хандлага нөлөөтэй гарсан. Комплаенсийн ажилтнуудтай хийсэн ярилцлагын үр дүнд 2 дох таамаглал болох хамтын ажиллагаа, зохицуулагч байгууллагын нэгдсэн бодлого, тухай банкны удирдлагуудын нөлөө сул байгаа нь нөлөөлж байгаа нь батлагдсан.
Асуулгын судалгааны үр дүнд бидний дэвшүүлсэн эхний таамаглал болох банкны комплаенсын мэргэжилтнүүд болон салбар тооцооны төвийн ажилчдын мэдлэг, хандлага, туршлага, тулгардаг бэрхшээлүүд нь нөлөөлдөг нь анкетийн судалгааны үр дүн дээр хийгдсэн Пирсоны корреляцийн коэффициентын шинжилгээний үр дүнгээр мэдлэг болон хандлага нь нөлөөлдөг гэж батлагдсан. МУТСТ болон харилцагчийг таньж мэдэх үйл ажиллагааны талаар сургалтанд тогтмол хамрагдсанаар МУЭ-ээс урьдчилан сэргийлэх хандлага болон мэдлэг нэмэгддэг. Цаашлаад хандлага, мэдлэг сайжирснаар МУЭ-ийн эсрэг чадварлаг боловсон хүчин болох боломжтой юм. Банкны ажилтнуудыг тухайлсан чанартай сургалтаар тогтмол хангаж, банкны дотоод алба хэлтэс болон банкууд хоорондоо ТУЗ-ын гишүүд нь гүйцэтгэх захиралдаа, захирал нь бусад ажилчиддаа гэх зэргээр дээрээс доош чиглэлд МУЭ-ээс урьдчилан сэргийлэх талаар хүргэх хэрэгтэй ба банкны дотоод нэгж, хэлтэсүүд хамтын ажиллагаагаа сайжруулах шаардлагатай. Хууль сахиулах, төр, хувийн хэвшлийн түншлэлийн хамтралыг хүчтэй хэрэгжүүлэх нь илүү бат бөх тогтолцоонд хүргэдэг зэрэг үр дүнгүүд гарлаа. |
en_US |