dc.description.abstract |
Мөнгөний бодлого нь эдийн засгийн ерөнхий бодлогын гол бүрэлдэхүүн хэсэг бөгөөд макро эдийн засгийн тогтвортой байдалд хүрэхийн тулд сангийн бодлоготой зэрэгцэн ажилладаг. Төв банкнууд инфляц, дефляцаас зайлсхийх, эдийн засгийн өсөлтийг дэмжих, үнийн тогтвортой байдлыг хангах зэрэг тэнцвэрийг бий болгохыг зорьдог. Мөнгөний бодлогыг үр дүнтэй хэрэгжүүлэх нэг үндэс нь мөнгөний бодлогын эдийн засагт шилжих сувгийн нөлөөллийн хэмжээг зөв үнэлэх явдал билээ. Иймээс манай улсын хувьд мөнгөний бодлогын эдийн засагт нөлөөлөх нөлөө, аль сувгаар дамжин илүү нөлөөлөх боломжтой, аль сувгийн нөлөөг сайжруулах хэрэгтэй эсэхийг, мөн эдийн засгийн өөр дэглэмтэй үеүдэд хэрхэн шилжихийг тодорхойлох нь чухал юм. Судалгааны ажлаар мөнгөний бодлогын шилжих гол сувгуудын нөлөөллийг 2004 оны 2 сараас 2023 оны 12 сарын тоон өгөгдлийг ашиглан бүтэцлэгдсэн болон марковын солигдолттой вектор авторегресс загварыг ашиглан үнэллээ. Энэхүү судалгааны ажил нь мөнгөний бодлогын шилжих механизмын шинжилгээнд дэглэмийн шилжилттэй загварыг ашиглаж байгаа нь шинэлэг бөгөөд бусад судалгааны ажлаас онцлог юм. Шинжилгээний үр дүнгээр манай улсын хувьд зээлийн болон ханшийн сувгаар дамжин эдийн засгийн үзүүлэлтүүдэд нөлөөлөх боломжтой. Мөн эдийн засгийн уналттай үед хэвийн төлөвтэй үетэй харьцуулахад мөнгөний бодлого илүү хүчтэй нөлөөлдөг гэсэн үр дүн гарлаа. |
en_US |