dc.description.abstract |
Оюутан суралцагчдад их, дээд сургуульд суралцаж буй бүхий л хугацааны турш сургалтын төлбөр, судалгааны болон амьжиргааны зардлыг бүхэлд нь буюу тодорхой хэсгийг санхүүжүүлэхэд зориулан олгох мөнгөн тусламж бүхий тэтгэлэг авах хэрэгцээ, шаардлага, сонирхол цаг үргэлж тулгарч байдаг ба тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсанаар суралцагчдыг нийтийн болон хүмүүнлэгийн бүтээлч ажил гүйцэтгэн нийгэмдээ хувь нэмрээ оруулахад нь дэмжлэг үзүүлэх, мэргэжлийн тэмцээн уралдаан болон эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг урамшуулах, санхүүгийн дарамтаас хөнгөлөх, өөрсдийн хүссэн чиглэлээр амжилттай суралцаж чанартай боловсрол эзэмших, боловсролын тэгш хүртээмжийг бий болгох зэрэг чухал ач холбогдолтой байдаг. Гэсэн хэдий ч тэтгэлэгт хөтөлбөр хэрэгжүүлэх, түүнд хамрагдах одоогийн процесс нь оролцогч талуудын хэрэгцээ, шаардлага болон сонирхлыг бүрэн хангаж чадахуйц хангалттай үр ашигтай хэрэгждэггүй байна. Энэхүү дипломын төслийн ажлаар тэтгэлэгт хөтөлбөр хэрэгжүүлэх, түүнд хамрагдах одоогийн процессыг шаардлагатай мэдээллийн технологийн нөөцүүдийн тусламжтай уламжлалт сэтгэлгээ, арга хандлага, загвар, үйл явц, үйл ажиллагааг халж процессыг илүү хөнгөвчлөх замаар боловсронгуй болгож, тулгамдаж буй асуудал, саад бэрхшээлийг шинжлэх замаар бүхий л оролцогч талуудын хэрэгцээ шаардлага, сонирхлыг хангаж чадахуйц СЭЗИС-ийн оюутны Тэтгэлгийн Менежментийн Системийн шинжилгээ ба зохиомжийг хийж гүйцэтгэлээ. |
en_US |