Хураангуй:
Эдийн засгийн онолуудад татварыг ялгаатай байдлаар тайлбарласан боловч татварын дарамтыг бууруулах, бизнесийн орчинг сайжруулснаар бизнесийн болон хөрөнгө оруулалтын үйл ажиллагаа түргэн хурдацтай хөгжиж, эдийн засгийн өсөлт хөгжил хангагдана гэсэн гол үзэл баримтлал нийтлэг байдаг.
Татварын орлого нь төсвийн санхүүжилтийн гол эх үүсвэр болохоос гадна татварын үндсэн бөгөөд гол үүрэг нь төрийн эдийн засгийн зохицуулалтын түлхүүр хэрэгсэл болдог.
Монгол улсад татварын шинэ тогтолцоо үүсч бүрэлдсэнээс хойш татварын шинэчлэлийг хийж энэ ажлын хүрээнд татварын шатлалыг цөөрүүлэх, хувь хэмжээг өөрчлөх зэрэг өөрчлөлтүүдийг хийсээр өнөөдрийг хүрсэн билээ.
Татварын шинэчлэлийг хийхдээ өнгөрсөн хугацаанд хийсэн татварын өөрчлөлтүүдийн нөлөөлөл, үр дүнтэй байдлыг тодорхойлж үнэлгээ өгөх нь дараагийн өөрчлөлтийг оновчтой хийх асуудалд ул суурьтай хандахад чухал ач холбогдолтой болно.