dc.description.abstract |
Энэхүү дипломын ажлын хүрээнд мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн (МСҮТ) сургалтын гол онцлог нь онолын мэдлэгийг практик дадлагатай хослуулахад оршдог. Тиймээс дадлага удирдагч багш нарт зориулсан системийг хөгжүүлж, тэдгээрийн ажлыг хөнгөвчлөх, сурагчдын үр дүнг шуурхай, бодитоор хянах боломжийг бүрдүүлэхэд оршино. Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв (МСҮТ) нь Монгол Улсад ирээдүйд мэргэжлийн мэргэшсэн ажиллах хүчнийг бэлтгэхэд асар их үүрэг гүйцэтгэдэг салбар юм. 2024 оны байдлаар МСҮТ-д үйл ажиллагаа явуулдаг сургууль, суралцагчдын тоо тасралтгүй нэмэгдсэн бөгөөд 2023 оны статистик мэдээллээр нийт 50,000 орчим суралцагч байдаг. Энэ нь манай улсын техникийн болон мэргэжлийн боловсролын салбарт чухал дэвшилт юм. Дипломын төсөл нь МСҮТ-ийн одоогийн дадлага удирдах үйл ажиллагааг шинжилж, системийн шаардлага, функциональ, процессын загвар, өгөгдлийн бүтэц зэрэг гол хүчин зүйлсийг тодорхойлсон. Уг систем нь дадлагын зохицуулалтын үйл явцыг автоматжуулан, багш, сурагчдын үйл ажиллагааг дэмжих, хялбаршуулах ач холбогдолтой. Энэхүү системийг нэвтрүүлснээр МСҮТ-үүдийн үйл ажиллагааг олон улсын жишигт хүргэх, боловсролын чанарыг сайжруулах том алхам болох ба мэргэжлийн боловсрол, сургалтын салбарт чанарын өөрчлөлтийг авчрахад томоохон хувь нэмэр оруулна. |
en_US |