dc.description.abstract |
Энэхүү дипломын сэдвийн хүрээнд хууль эрх зүйн мэдээлэл, үйлчилгээний
хүртээмж, хуулийн вэбсайтуудын чадамжийг дээшлүүлэх зорилгоор хуулийн вэб
сайтуудыг судалсан. Интернэт бий болсноор хувь хүмүүс болон албан байгууллагууд
хууль эрх зүйн мэдлэг, нөөц, үйлчилгээний асар их нөөцийг хурууны үзүүрээр авах
боломжтой болсон. Гэсэн хэдий ч эдгээр онлайн платформуудын үр нөлөө, найдвартай
байдал, хүртээмжтэй байдлын талаархи асуултууд хэвээр байна. Цахим систем нь
үйлчлүүлэгчдэд хууль зүйн зөвлөгөө, мэдээлэл өгөх, хүсэлт илгээх, санал хүсэлт
илгээх, хуульчдын талаархи мэдээлэлтэй танилцах боломжийг олгоно. Систем нь
хэрэглэгчдэд ээлтэй, ойлгомжтой интерфейсээр хангагдаж, онлайн зөвлөгөө өгөх,
уулзалт захиалах, хүсэлтийн статусыг хянах, хууль зүйн мэдээ, нийтлэл унших зэрэг
үйлчилгээг автоматжуулсан процессоор үзүүлнэ.
Цахим систем нь 24/7 үйл ажиллагаатай бөгөөд мэдээллийн аюулгүй байдлыг
хангаж, хэрэглэгчийн хувийн мэдээллийг найдвартай хамгаалах боломжтой.
Хэрэглэгчид өөрсдийн асуулт, хүсэлтийг хурдан, үр дүнтэй шийдвэрлүүлэх, хууль зүйн
зөвлөгөөг шууд авах боломжийг олгоно. Энэхүү систем нь хуулийн фирмийн
үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлж, үйлчлүүлэгчдийн тоог өсгөх, үйл ажиллагааны
үр ашгийг дээшлүүлэх чухал хэрэгсэл болох юм. Энэхүү дипломын ажилд системийн
бүтэц, дизайныг тодорхойлж, хөгжүүлэлтийн явц, ашигласан технологи, тулгарсан
асуудлууд болон тэдгээрийн шийдлүүдийг дэлгэрэнгүй тайлбарлаж дараах сэдвийн
хүрээнд судалгаа шинжилгээ хийж гүйцэтгэлээ. |
en_US |