Хураангуй:
Агуулахын бараа бүртгэлийн систем нь бүтээгдэхүүн болон үйлчилгээний
мэдээллийг энгийн аргаар бүртгэх, хадгалах, шинэчлэх, устгах зэрэг хэрэгсэл, процесс, багцуудыг дамжуулан боловсруулахад ашигладаг. Энэ нь агуулахын ажилчдын ур чадвар, бүтээгдэхүүний бүртгэлтэй холбоотой үйлчилгээнүүдийг зохицуулахад чиглэсэн програм хангамж юм. Бүтээгдэхүүний нэр, хэмжээ, үнэ, харилцагчийн мэдээлэл зэрэг мэдээллийг хадгалах, удирдах, ашиглах боломжийг олгодог. Систем нь агуулахын өдөр тутмын үйл ажиллагааг автоматжуулж, алдааг бууруулж, цаг хугацаа, зардлыг хэмнэхэд зориулагдсан. Агуулахын үйл ажиллагааг хялбаршуулж, үр ашигтай, зохион байгуулалттай болгоход тусалдаг. Энэ нь бизнесийн үйл ажиллагааны үр ашгийг нэмэгдүүлэх, хэрэглэгчдийн сэтгэл ханамжийг дээшлүүлэх чухал хэрэгсэл юм.
Системийг ашигласнаар агуулахын процессууд илүү хурдан, найдвартай, болон үр
дүнтэй явагдах боломжтой болно.
Энэхүү дипломын ажлын хүрээнд агуулахын бараа бүртгэлийн системийн
талаар судалсан. Улаанбаатар Логистик ХХК-ийн агуулахын бараа бүртгэлийн
системийг хөгжүүлэх ба гол зорилго нь агуулахын бүртгэлийн системийн үр ашгийг
нэмэгдүүлэх болон бараа материалын хөдөлгөөн, хадгалалтыг хянах, удирдах системийг боловсронгуй болгох боломжийг тодорхойлсон.