СЭЗИС - Бүтээлийн сан

ДЕМПИНГИЙН ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТЫН ТУЛГАМДСАН АСУУДАЛ

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Лхамсүрэн, Отгонбаяр
dc.contributor.author Есөнчулуун, Халиун
dc.date.accessioned 2024-06-11T09:59:55Z
dc.date.available 2024-06-11T09:59:55Z
dc.date.issued 2024-06-11
dc.identifier Бакалавр en_US
dc.identifier.uri http://repository.ufe.edu.mn:8080/xmlui/handle/8524/3824
dc.description.abstract Монгол Улсын гадаад худалдааны бодлого, зохицуулалтын өнөөгийн байдлыг судлан демпингийн эсрэг арга хэмжээг хэрэгжүүлж, дотоодын зах зээл, үндэсний үйлдвэрлэгчдийг бодитоор дэмжиж, хамгаалсан арга хэмжээ байгаа эсэхэд нэгтгэн дүгнэх аргыг хэрэглэн, онол, үзэл баримтлалыг эрх зүйн талаас прагматик хэрэглээний аргаар судаллаа. Судалгааны ажлын үр дүнд дотоод зах зээлээ хамгаалсан бодлогыг тодорхой үндэслэлтэйгээр, олон улсын хэлэлцээр, зохицуулалтад нийцүүлэн хэрэгжүүлэх шаардлагатай болох нь нотлогдож байна. Дэлхийн улс орнуудын гадаад худалдааны бодлого, зохицуулалтын туршлагаас дүгнэхэд ДХБ-ын олон талт хэлэлцээрийн хэрэгжилт, худалдааг хөнгөвчлөх, чөлөөлөхөд чиглэсэн бүс нутгийн болон хоёр талт хэлэлцээрүүдийн нөлөөгөөр гадаад худалдааг тарифаар зохицуулах боломж хумигдаж, эсрэгээр тарифын бус зохицуулалтын хэрэглээ нэмэгдсэн ерөнхий төлөв ажиглагдаж байна. ДХБ-ын демпингийн эсрэг арга хэмжээний хэлэлцээрийн (1994 оны тариф, худалдааны ерөнхий хэлэлцээрийн 6 дугаар зүйлийг хэрэгжүүлэх тухай хэлэлцээр) хүрээнд импортын шударга бус өрсөлдөөнөөс (демпингийн үнэ) дотоодын үйлдвэрлэгчдийг хамгаалах зорилгоор ДХБ-д элсэхдээ үүрэг хүлээсэн тарифын дээд хязгаараас давсан гаалийн нэмэлт татварыг демпингийн зөрүүгээр авах боломжтой ч үүнийг хэрэгжүүлэх механизм манай улсад байхгүй байгаа нь эрх зүйн орчныг бүрдүүлэх тулгамдсан асуудал үүссэнийг харуулж байна. en_US
dc.subject Демпинг, Худалдааны хамгаалалтын арга хэрэгсэл, ТХЕХ-ийн 6 дугаар зүйл, ДХБ en_US
dc.title ДЕМПИНГИЙН ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТЫН ТУЛГАМДСАН АСУУДАЛ en_US
ife.Мэргэжил.Нэр Бизнесийн эрх зүй
ife.Мэргэжил.Индекс D380105
ife.Зэрэг Бакалавр
ife.Диплом.Зөвлөх Дамдин, Бэлгүүн


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах