Хураангуй:
Манай банкны салбар сүүлийн жилүүдэд тэлж байгаа бөгөөд тэлэх тусам үүнтэй холбоотой судалгаа шинжилгээ хийх нь банкны удирдлага, санхүүгийн салбарын ажилчид, бодлого боловсруулагчдад чухал болж ирсэн ажээ. Үүний хүрээнд Монгол улсын банкны салбарыг хөгжиж орнуудын томоохон төлөөлөл болох Казахстан улсын банкны салбартай харьцуулсан болно. Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй арилжааны банкнуудаас системийн 5 банк болон Капитрон банк, 2015-2023 оны нийт 54 санхүүгийн тайлангийн өгөгдлийг ашиглан арилжааны банкны ашигт ажиллагаанд нөлөөлөгч хүчин зүйлсийг тодорхойлохыг зорилоо. Нөлөөлөгч хүчин зүйлсийг микро буюу дотоод, макро буюу гадаад хүчин зүйлсэд ангилж шинжилгээ хийсэн юм. Дотоод хүчин зүйл нь өөрийн хөрөнгө болон нийт хөрөнгийн харьцаа, үйл ажиллагааны зардал, банкны нийт хөрөнгө, хөрвөх чадварын харьцаа, нийт зээл болон нийт актив хөрөнгийн харьцаа, нийт хадгаламж болон нийт хөрөнгийн харьцаа гэх зүйлс багтаж байгаа бол гадаад хүчин зүйлс нь ДНБ-ий өсөлтийн хувь, инфляцын түвшин, бодлогын хүүг гэх зүйлсийн нөлөөллийг судалсан юм. Үнэлгээнд панел хамгийн бага квадратын арга, санамсаргүй бөгөөд тогтмол нөлөөллийн загварыг тус тус ашиглав.