dc.contributor.advisor |
Батнасан, Мөнгөннахиа |
|
dc.contributor.author |
Бат-Эрдэнэ, Анар |
|
dc.date.accessioned |
2024-06-11T07:49:11Z |
|
dc.date.available |
2024-06-11T07:49:11Z |
|
dc.date.issued |
2024-06-11 |
|
dc.identifier |
Бакалавр |
en_US |
dc.identifier.uri |
http://repository.ufe.edu.mn:8080/xmlui/handle/8524/3819 |
|
dc.description.abstract |
Ашигт малтмал гэдэг нь газрын гадаргуу болон түүний хэвлийд байгалийн байдлаараа байгаа, аливаа хэрэгцээнд ашиглах боломжтой эрдсийн хуримтлал юм. Монгол улсын Үндсэн хуулийн Зургаадугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн нийтийн өмч мөн” гэж заасны дагуу газар түүний хэвлий дэх ашигт малтмалыг ашиглаж түүнээс гарсан эдийн засгийн өгөөжийг ард түмэнд хүртээх үндсэн зарчим нь АМНАТ буюу ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр юм.
Хуулиар хамгаалагдсан ард түмний өмчийг ашиглаж, эдийн засгийн үр өгөөж хүртсэн этгээд ашиг малтмалын нөөц ашигласны төлбөрийг улсад төлж татварын орлогыг бүрдүүлдэг байна.
Монгол улсын Засгийн газрын 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 465 дугаар тогтоолын хавсралтын 2.8 дахь хэсэгт заасны дагуу Нүүрснээс бусад ашигт малтмалын бүтээгдэхүүнд АМНАТ-г үндсэн болон дагалдах элемент тус бүрээр тооцож ногдуулахаар зохицуулсан байна. Мөн Засгийн газрын 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 174 дүгээр тогтоолоор экспортод ногдуулах АМНАТ-ийн борлуулалтын үнэлгээг тооцохдоо гэрээний үнээр бус олон улсын жишиг үнээр тооцохоор зохицуулжээ.
Үр дагавар: АМНАТ төлөх үүрэг хүлээсэн татвар төлөгчид ашиглаагүй элемент болон олоогүй орлогодоо татвар төлж байна.
Шүүхэд шийдвэрлэгдэж байгаа АМНАТ-тэй холбоотой маргаанаас үзэхэд, хууль хэрэглээний зөрүү буюу нарийвчилсан зохицуулалтгүй, хуулийг нэг мөр хэрэглэж чадахгүй байгаагаас үүдэн миний бие энэхүү эрдмийн ажлаараа байгалийн баялагийн нөөц ашиглаж эдийн засгийн эргэлтэд оруулж, үр шимийг хүртэхтэй холбогдсон харилцааг татварын суурь зарчим, онол, татварын эрх зүйн үүднээс эрх зүйн баримт бичиг болон статистикийн баримт бичиг зэрэгт тулгуурлан гүйцэтгэнэ. |
en_US |
dc.subject |
Ашигт малтмал, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, татварын эрх зүй, татварын онол, татварын зарчим, үндсэн болон дагалдах элемент, эдийн засгийн үр өгөөж, олоогүй орлого, ашиглаагүй элемент |
en_US |
dc.title |
Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, эрх зүйн зохицуулалтын зарим асуудал |
en_US |
ife.Мэргэжил.Нэр |
Бизнесийн эрх зүй |
|
ife.Мэргэжил.Индекс |
D380105 |
|
ife.Зэрэг |
Бакалавр |
|