dc.description.abstract |
Монгол Улсад хөрөнгийн зах зээл үүсч хөгжсөнөөс хойш эдүгээ 30 гаруй жилийн хугацаа өнгөрчээ. Ингэхдээ дотоодын нийт бүтээгдэхүүний 14 хувьтай тэнцэх, 5.9 их наяд төгрөгийн үнэлгээ бүхий зах зээлийг бүтээсэн байна. Монголын хөрөнгийн зах зээл өдөр ирэх тусам хүрээгээ тэлж, бүтээгдэхүүний төрлөө арвижуулсаар зах зээлд оролцогчдын тоо ч мөн адил нэмэгдсээр байна.
Хөрөнгийн зах зээлийн бүтээгдэхүүний тоо хэмжээг төрөлжүүлэх, гадаадын хөрөнгө оруулагчид Монголын хөрөнгийн зах зээллт хөрөнгө оруулалт боломжийг нэмэгдүүлэх, тэдний сонирхлыг татахуйц бүтээгдэхийг санал болгох цаашлаад хөрөнгийн зах зээлийн нийт засгийн өсөлтөд эзлэх байр суурийг нэмэгдүүлэх зорилгоор Монгол Улсад биржээр арилжаалагддаг санг нэвтрүүлэх боломжийн судалгааг хийж гүйцэтгэлээ. Тус судалгааны ажлын хүрээнд Монгол Улсын ХОС-ийн өнөөгийн байдал, хууль эрх зүй болон олон улс дахь БАС-ийн өнөөгийн байдал, амжилттай БАС-г нэвтрүүлэх боломжийг судалсан. Уг судалгааг хийж гүйцэтгэхдээ Монгол Улстай хөгжлийн хувьд ойролцоо улсын БАС-г нэвтрүүлсэн жишээг судалж, үүсэл хөгжил, өнөөгийн байдал болон өгөөжийг нь тооцоолж, Монгол Улсад БАС-г нэвтрүүлэх боломжтой эсэхийг харьцуулж судалсан болно. |
en_US |