Хураангуй:
Олон улс болон дотоодын зах зээлд худалдан авалтын төлбөрийг хувааж төлөх чиг хандлага түгээмэл дэлгэрч байна. Тухайлбал, судалгаанд оролцогч хувь хүмүүсийн 60% нь 2023 онд дор хаяж нэг удаа хувааж төлөх нөхцөлөөр худалдан авалт хийсэн, байгууллагуудын 39% нь ойрын ирээдүйд хувааж төлөх нөхцөлийг нэвтрүүлэхээр төлөвлөж байна гэдгээс уг нөхцөлийг нэвтрүүлэх эрэлт хэрэгцээ байгаа нь харагдаж байна.
Хэдий хувааж төлөх нөхцөлийг нэвтрүүлэх нь байгууллага болон худалдан авагч талуудад олон давуу тал, эерэг өөрчлөлтүүдийг авчрах боловч тухайн авлагын төлбөр, тооцоог бүртгэж, гүйцэтгэлийг хянаж, цуглуулах нь байгууллага талдаа цаг хугацаа, хүчин чармайлт их шаардсан, алдаа гарах магадлал ихтэй (авлага бүртгэх, цуглуулах процесст гардаг 2 алдаа бүрийн 1 нь хүний механик ажиллагаатай холбоотой алдаа байдаг) процесс болдог. Үүнийг хөнгөвчлөх дундын зуучлагч систем гаднын орнуудад өргөн ашиглагддаг ч манайд одоогоор байхгүй байна.
Уг судалгааны ажлаар “Ургац-Өгөөж” ХХК-ийн авлага цуглуулах үйл ажиллагаан дээр жишээ авч, ярилцлага, ажиглалт, бичиг баримтын шинжилгээний аргуудыг ашиглаж тус процессийг автоматжуулж хөнгөвчлөх дундын зуучлагч системийн онолын суурь судалгаа, байгууллагын шинжилгээ, системийн шинжилгээ ба зохиомж, прототайп хөгжүүлэлтийг хийж гүйцэтгэнэ.