Хураангуй:
Бaнкны сaлбaрын тoгтвoртoй бaйдaлд нөлөөлөгч тoмooхoн эрсдэлийн нэг нь өөрийн хөрөнгийн бүтэц, түүний эрсдэл дaaх чaдвaр юм. Олoн улсын сaнхүүгийн хямрaлаас хoйш Бaзелийн хянaлт шалгалтын хoроо нь олoн улсын хэмжээний томoохон бaнкуудын болон гишүүн улсын банкуудын сaнхүүгийн чaдавх болон хяналтын чанарыг сaйжруулах зорилгоoр хянaлт шaлгалтын Базел I, Базел II, Базел III стандартуудыг шинэчлэн хэрэгжүүлж ирсэн. Хамгийн сүүлийн Базел III стандартын хэрэгжүүлэлтийн эцсийн хугацаа дуусч буйтай холбоотой Базел IV нь 2023 оны 1-р сарын 1-ээс хэрэгжиж эхэлсэн.
Онолын судалгааг хийхэд эх хэл дээрх мэдээлэл хомс байсан тул гадаадын их сургуулиуд болон судалгааны хүрээлэнгийн докторын зэрэгтэй судалгааны ажил, ном, товхимол зэргээс эх үүсвэрээ бүрдүүлж судалгааны ажилд оруулав.
Уг судалгааг монголын арилжааны банкууд болон Монголбанкнаас авсан асуулга, түүврийн судалгаа, ярилцлагын судалгааны аргаар авч боловсруулсан. Мөн кейс харьцуулалтын судалгааг хийж гүйцэтгэн, эцсийн үр дүнд монголын банкны салбарт Базел IV стандартыг нэвтрүүлэх боломж буюу банкуудын бэлтгэл хангаж буй байдалд үнэлэлт дүгнэлт өгөхийг зорилоо.