dc.description.abstract |
Сүүлийн жилүүдийн өгөгдлөөс харахад төгрөгийн ам.доллартай харьцах нэрлэсэн ханш нийт хугацаанд суларсан үзүүлэлттэй байна. Төгрөгийн гадаад валюттай харьцах ханшийн хэлбэлзэл өндөр байгаа нь эдийн засгийн бүтцийн хувьд төрөлжөөгүй, эдийн засгийн өрнөлийн үед хангалттай нөөц, хуримтлал бий болгож чадаагүйн бодит илрэл, үр дагавар юм. Тиймээс түүнд нөлөөлөгч хүчин зүйлсийн холбоо хамаарлыг түүхчлэх, нэгтгэн дүгнэх, харьцуулалтын аргуудыг ашиглан хийж гүйцэтгэлээ.
Энэхүү дипломын ажлаар валютын ханшийн тухай онолууд, түүнд нөлөөлөгч хүчин зүйлсийг онолын хүрээнд судласан. Валютын ханшийн өөрчлөлт нь улс орны эдийн засгийн хөгжил, санхүүгийн чадавхи, өрсөлдөх чадвар мөн эдийн засгийн орчинг бүхэлд нь үнэлдэг үзүүлэлт. Тухайн улсын валютын ханш чангарахад (тухайн валютын үнэ цэнэ нэмэгдэх) импортын барааны үнэ буурч дотоод зах зээлд давуу талыг авчрах боловч харин нөгөө талаар экспортын барааны үнэ өсөх сул талтай юм. Валютын ханшийн тухай онолуудаас Монгол улсын валютын зах зээл, дэглэм, бодлоготой нийцсэн онолуудыг түүвэрлэн дараах байдлаар эдийн засагт үзүүлэх ач холбогдол, Монгол улсад хэрэгжүүлэх боломжийг нэгтгэн дүгнэсэн. |
en_US |