dc.contributor.advisor |
Даваа, Өнөржаргал |
|
dc.contributor.author |
Мөнхсайхан, Хулан |
|
dc.date.accessioned |
2024-06-07T03:56:21Z |
|
dc.date.available |
2024-06-07T03:56:21Z |
|
dc.date.issued |
2024-06-07 |
|
dc.identifier |
Бакалавр |
en_US |
dc.identifier.uri |
http://repository.ufe.edu.mn:8080/xmlui/handle/8524/3765 |
|
dc.description.abstract |
Монгол Улсын хувьд сүүлийн жилүүдэд өрхийн гишүүдийн орлогод эзлэх цалингийн хувь хэмжээ нэмэгдэх болсон нь нэг цагийн цалингийн судалгааг хийснээр өрхийн амьжиргааны түвшин болон Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлийн өнөөгийн байдлыг судлахад ихээхэн ач холбогдолтой байгаа гэдгийг харуулж байна. Энэхүү судалгааны ажлын хүрээнд Монгол Улсын нэг цагийн цалинг Үндэсний Статистикийн Хорооноос (ҮСХ) гаргадаг Ажиллах Хүчний Судалгааны (АХС) тоон мэдээлэлд үндэслэн тооцлоо. Ингэхдээ Монгол Улсын хөдөлмөр эрхлэгчдийг ажилласан цагийн ялгаатай байдалд тулгуурлан бүрэн болон цаг хугацаанаас хамаарсан бүрэн бус хөдөлмөр эрхлэгч хэмээн ангилан, нэг цагийн цалингийн ялгаатай байдлыг тогтоосон. Манай улсын хувьд бүрэн буюу 7 хоногт 40 болон түүнээс дээш цагаар хөдөлмөр эрхлэгчид дийлэнх хувийг эзэлдэг бөгөөд цаг хугацаанаас хамаарсан бүрэн бус хөдөлмөр эрхлэгчдээс өндөр нэг цагийн цалин авдаг болох нь тогтоогдсон. Үүнд боловсролын түвшин буюу хүн капитал багатай хөдөлмөр эрхлэгч цаг хугацаанаас хамаарсан бүрэн бус хөдөлмөр эрхлэх сонирхолтой байдаг бөгөөд доогуур нэг цагийн цалин авахад нөлөөлдөг байна. Мөн Монгол Улсын нэг цагийн цалинд ковидын үеийн нөлөөлөл байгаа эсэхийг АХС-ны 2018 болон 2022 оны тоон мэдээллийн тусламжтай нэг цагийн цалингийн түвшинг тооцоолж нэрлэсэн цалингийн өсөлтийг засварлах байдлаар харьцуулсан. Судалгааны үр дүнд нэг цагийн цалингийн хэмжээ өссөн бөгөөд ажилчдын бүрэн болон бүрэн бус цагаар хөдөлмөр эрхлэх ажлын цагийн сонголтод нөлөөлөөгүй гэсэн үр дүн гарсан.
Энэхүү судалгааны ажлын гол онцлог нь тооцоолсон нэг цагийн цалингийн түвшний хувьд цалинд нөлөөлөгч хүчин зүйлүүд болох нас, хүйс, боловсролын түвшин, туршлага, үндсэн ажил мэргэжил болон нэмэлтээр ажлын цагийн ялгаатай байдлын дамми хувьсагчийг нэмж хамгийн бага квадратын аргаар (ХБКА) Минсерийн цалингийн тэгшитгэлийг үнэлсэн явдал юм. Үнэлгээний үр дүнд туршлага нэмэгдэх нь нэг цагийн цалингийн түвшинг хамгийн ихээр нэмэгдүүлэгч хүчин зүйл болдог бөгөөд бүрэн буюу 7 хоногт 40 болон түүнээс дээш цаг ажиллах нь цаг хугацаанаас хамаарсан бүрэн бус хөдөлмөр эрхлэгчдээс цагт дунджаар 200 төгрөгөөр илүү цалин авдаг болохыг харуулж байна |
en_US |
dc.subject |
Нэг цагийн цалин, Бүрэн ажил эрхлэлт, Цаг хугацаанаас хамаарсан бүрэн бус ажил эрхлэлт, Минсерийн цалингийн тэгшитгэл |
en_US |
dc.title |
Монгол улсын цагийн цалинд нөлөөлж буй хүчин зүйлсийн шинжилгээ |
en_US |
ife.Мэргэжил.Нэр |
Бизнесийн эдийн засаг |
|
ife.Мэргэжил.Индекс |
D310700 |
|
ife.Зэрэг |
Бакалавр |
|
ife.Диплом.Зөвлөх |
Дагиймаа, Түвшинжаргал |
|