Хураангуй:
Судалгааны ажил нь дижитал банкны бүтээгдэхүүн, үйлчилгээ харилцагчдын сэтгэл ханамж зан төлөвийн Голомт, Хаан, Худалдаа хөгжлийн банкны харьцуулсан судлах гол зорилготойгоор онол, салбарын судалгаа хийж нийт 450 иргэдийн сегментийн харилцагчдаас санал асуулгын аргаар чанарын судалгаа авлаа. Онолын хүрээнд арилжааны банк, зан төлөв, сэтгэл ханамж, финтек, дижитал шилжилт гэсэн ойлголтуудыг нэгтгэн судалж судалгаанаас дүгнэн асуулгаа харилцагчдын банкны сэтгэл ханамж, зан төлөвийг тодорхойлох чиглэлтэй боловсруулсан.
Банкнууд дижитал бүтээгдэхүүн үйлчилгээ болон бүтээгдэхүүний төрөл, хэрэглэгчдийн тоо сүүлийн жилүүдэд улам бүр эрчимтэй өсөж байна. Салбарын судалгааны хэсэгт гурван банкны онлайн банк, хэтэвчийг онцлон авч харьцуулсан бөгөөд үр дүнд бүгд уламжлалт банк болон дижитал банкны систем хослуулан дижитал шилжилтийг дэлхийн жишигт нийцүүлэх зорилготой байгаа бөгөөд өөрсдийн гэсэн шилжилтийн үйл явцын дагуу системтэйгээр хөгжиж байна харин одоо SME, COR харилцагчдын бүтээгдэхүүн үйлчилгээгээ цахимжуулж байна. Олон улсын банкнуудтай харьцуулахад дижитал банкны хөгжүүлэлт дутмаг байгаа ч тийм ч бас хол зөрүү байхгүй байна.