dc.contributor.advisor |
Баасанжав, Тулга |
|
dc.contributor.author |
Бямбабаяр, Мөнхжин |
|
dc.date.accessioned |
2024-06-06T04:19:13Z |
|
dc.date.available |
2024-06-06T04:19:13Z |
|
dc.date.issued |
2024-06-06 |
|
dc.identifier |
Бакалавр |
en_US |
dc.identifier.uri |
http://repository.ufe.edu.mn:8080/xmlui/handle/8524/3738 |
|
dc.description.abstract |
Энэхүү судалгааны ажлын сэдвийг сонгох болсон шалтгаан нь үнэт цаасны компаниудад тулгардаг асуудал болох брокер, дилерүүд хөрөнгө оруулагчдад захиалга биелэсэн эсэх талаар, шинээр гарсан бонд, хувьцааны мэдээлэл зэрэг үйлчлүүлэгчидтэй утсаар ярих шаардлага тулгардаг. Гэвч бүх үйлчлүүлэгчид рүү утсаар холбогдоход цаг хугацаа алддаг бөгөөд үүнээс үүдэн үйлчлүүлэгчдээс санал гомдол ирдэг. Иймд Монголын хөрөнгийн зах зээл тэр дундаа үнэт цаасны компаниудад войсбот технологийг нэвтрүүлэх боломжийн талаар судлах зорилготойгоор энэхүү судалгааны ажил хийгдсэн бөгөөд энэ асуудлыг олон улсад нэвтрээд буй войсбот технологиор шийдэх арга замыг эрэлхийлэн нэвтрүүлэх боломжийн талаар судаллаа.
Шинжилгээний хүрээнд олон улсад үнэт цаасны зах зээлд амжилттай хэрэгжүүлж буй войсботуудын харьцуулсан судалгааг хийн монголын хөрөнгийн зах зээлд идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй үнэт цаасны компаниудаас фокус ярилцлага хийн олон улсын хөрөнгийн зах зээлд ашиглагдаж буй загваруудыг харьцуулсан судалгааны хүрээнд хийж гүйцэтгэн нэвтрүүлэхэд тохиромжтой загварыг сонгон хүлээгдэж буй үр дүнг тодорхойлсон юм.
Үнэт цаасны компаниудад войсботыг нэвтрүүлэх өөр нэгэн арга нь Чимэгэ системсийн войсбот технологийг ашиглах боломжтой бөгөөд дотоодод нэвтрүүлсэн туршлага, өртөг болон үр дүнгийн тухай нарийвчлан судлав. Мөн уг технологийн нэвтрүүлэхэд үүсэх саад бэрхшээлийг бизнесийн орчны шинжилгээ болон хэрэглэгчдийн зан төлөвийн судалгаа зэргээр тодорхойлон үр дүнг нэгтгэн санал зөвлөмж боловсрууллаа. |
en_US |
dc.subject |
Үнэт цаасны компани, хиймэл оюун ухаан, финтек, войсбот, хөрөнгийн зах зээл, технологи, Чимэгэ, брокер |
en_US |
dc.title |
Үнэт цаасны компанийн үйлчилгээнд войсбот (VOICEBOT) технологийг нэвтрүүлэх боломж арга, зам |
en_US |
ife.Мэргэжил.Нэр |
Менежмент, санхүүгийн |
|
ife.Мэргэжил.Индекс |
D340400 |
|
ife.Зэрэг |
Бакалавр |
|