dc.description.abstract |
Энэхүү судалгааны ажил нь СЭЗИС-ийн тогтвортой байдлын түвшнийг НҮБ-
ын Тогтвортой хөгжлийн зорилгуудтай уялдуулан тодорхойлохоор зорьсон ба судалгаанд чанарын аргыг ашиглан их сургуулийн удирдлага, багш,
ажилтнуудаас өгөгдөл цуглуулж, шинжилгээ хийлээ.
Судалгааны үндсэн зорилтууд нь тогтвортой хөгжил, түүний зорилго, зорилтуудын
талаарх онолын судалгаа хийх, тогтвортой байдлын үнэлгээ, шалгуур үзүүлэлтүүдийн загвар, жишээг судлах, бизнесийн байгууллагуудын тогтвортой байдлын үнэлгээний туршлагад үндэслэн СЭЗИС-д тохирох шалгуур үзүүлэлтүүдийг тодорхойлох үүний дараагаар СЭЗИС-ийн бизнесийн тогтвортой тогтвортой байдлын түвшний үнэлгээг хийх, СЭЗИС-ийн ТХЗ-ын чиглэлээр хийсэн ажлуудыг нэгтгэн дүгнэх ба судалгааны үр дүнд үндэслэн цаашид авах арга хэмжээний зөвлөмж гаргах зорилготой юм.
Тогтвортой байдлын түвшнийг үнэлэх загварын сонголтоор "Тогтвортой
байдлыг мэдээллэх төлөвшлийн загвар"-ыг ашигласан. Уг загвар нь ТХЗ-уудтай илүү
уялдаатай, нийгэм-эдийн засаг-байгаль орчны тэнцвэрт хөгжлийн асуудлуудыг цогцоор хамарсан, олон төрлийн байгууллагад тохиромжтой зэрэг давуу талтай.
Судалгааны өгөгдлийг уг загварын 9 зарчмын хүрээнд боловсруулсан
асуулгаар цуглуулж, их сургуулийн тайлан мэдээнд нэмэлт шинжилгээ хийлээ.
Судалгаа нь СЭЗИС-ийн ТХЗ-ын хэрэгжилт, түүний түвшинг тодорхойлоход чухал
ач холбогдолтой бөгөөд их сургуулийн тогтвортой хөгжлийн менежмент, ил тод
байдлыг сайжруулахад хувь нэмэр оруулна. Мөн их сургууль цаашид ТХЗ-ын ямар
үзүүлэлтэд илүү анхаарч ажиллах шаардлагатайг харуулах юм. Ингэснээр СЭЗИС нь
ТХЗ-ын хэрэгжилтийг үр дүнтэй удирдаж, нийгэм-эдийн засаг-байгаль орчны
хариуцлагаа өндөрсгөх боломжтой болно. |
en_US |