dc.description.abstract |
Сүүлийн жилүүдийг харахад дэлхий дахинд шампунийн зах зээл ихсэж байгаа өнөө үед хэрэглэгчид брэндээ солих нь их байна. Гэтэл зах зээл нь тэлж буй энэ салбарт байршдаг байгууллагын тогтвортой хөгжлийн стратегид чиглэгдсэн маркетингийн идэвхжүүлэлтийг гаргаж ирэхийн тулд үсний шампунь хэрэглэгчийн брэндээ солих зан төлөвт нөлөөлөх хүчин зүйлсийг тодорхойлох зорилгын хүрээнд энэхүү ажлыг хийх болсон.
Судалгааны зорилгын хүрээнд 2011 онд Бирла технологи, шинжлэх ухааны хүрээлэнд хийгдсэн “Брэнд солих судалгаа: Шампунийн брэнд” болон 2010 онд Жаммугийн их сургуульд хийгдсэн “Брэндээ солих зан төлөв: Шампунийн брэнд”-ийн загваруудыг үндсэн загвараар сонгож, энэхүү загвараас үндэслэн хэрэглэгчийн брэндээ солих зан төлөвийн хүчин зүйлсийг тодорхойллоо. Үсний шампунийн хэрэглэгчийн брэндээ солих зан төлөвт зар сурталчилгаа, бүтээгдэхүүний чанар, борлуулалтын идэвхжүүлэлт, үнийн мэдрэмж, бусдын нөлөөлөл, сэтгэл ханамж зэрэг хүчин зүйлс нь нөлөөлнө гэж үзэн судалгаан үр дүнг боловсруулсан.
Тоон судалгааны үр дүнг IBM SPSS Statistics 26 болон Microsoft Excel программыг ашиглан нийт судалгаанд оролцогчдын өгөгдөлд брэндээ солих шийдвэр гаргалтад нөлөөлөх хүчин зүйлсийг шинжилсэн.
Судалгаа нь нийт 464 хүнийг хамруулж 43 асуулт бүхий эмпирик судалгааг хийж гүйцэтгэсэн. Шинжилгээнд давтамж, хүчин зүйл, регресс, корреляци, кластер шинжилгээг хийж гүйцэтгэсэн. Судалгааны үр дүнд үнэ, чанар, зар сурталчилгаа, борлуулалтын урамшуулал, бусдын нөлөөлөл, сэтгэл ханамж зэрэг хүчин зүйлүүд хамааралтай гарсан. Үр дүнг илүү нарийвчлахын тулд чанарын болон ажиглалтын судалгааг хийж гүйцэтгэв. |
en_US |
dc.subject |
брэндээ солих, шампунь, хэрэглэгч, брэнд, зан төлөв, үнэ, чанар, сэтгэл ханамж, борлуулалтын идэвхжүүлэлт, зар сурталчилгаа, бусдын нөлөөлөл. |
en_US |