dc.description.abstract |
Сүүлийн жилүүдэд байгаль орчинд ээлтэй бүтээгдэхүүн үйлчилгээг эрэлхийлэх хэрэглэгчдийн тоо нэмэгдэж байгаатай холбоотойгоор дэлхийн чиг хандлага тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг чухалчилж байна. Дипломын ажлын хамрах хүрээ нь Husug брэндийн үйл ажиллагаа, обьект нь эсгий, ноос ноолууран гутал, шаахайн маркетингийн төлөвлөгөө хэмээн үзэв.Тогтвортой хөгжлийг эрхэмлэгч Монголын үндэсний Husug брэнд нь 2013 оноос эхлэн сошиал энтерпрайз чиглэлийг баримтлан Монгол малын гаралтай түүхий эдийг ашиглаж, дотоодын түншүүд, эсгий урчууд, үйлдвэрүүдтэй хамтран олон зуун жилийн түүхтэй гар урлал, өв соёлыг шингээсэн байгальд ээлтэй бүтээгдэхүүнийг хөгжүүлж, зах зээлд санал болгодог. Husug брэнд нь эсгий эдлэл, шаазан эдлэл, хувцас, нэхий, гутал гэсэн үндсэн таван бүтээгдэхүүний шугамтай бөгөөд хэрэглэгчийн Husug брэндийн тухай мэдлэгийг нэмэгдүүлэх, бүтээгдэхүүний тодорхой шугамын зах зээлд өрсөлдөх чадварыг дээшлүүлэх хэрэгцээ шаардлага байгаа нь Google Forms ашиглан 812 хүний болон чатаар 20 хүн, нэрийн дэлгүүрээр үйлчлүүлж байсан 10 хүнтэй хийсэн ярилцлагын үр дүн харуулав. Байгальд ээлтэй, эрүүл мэндэд сөрөг үр дагаваргүй, эко түүхий эдээр хийсэн бүтээгдэхүүн худалдан авах хэрэглэгчдийн зан төлөв давамгайлах хандлагатай болсныг судалгаа харуулав. Иймд 100.0 хувь байгалийн гаралтай хонины цэвэр Мерино ноосоор Монголд үйлдвэрлэсэн Husug брэндийн эсгий, ноос ноолууран гутал, шаахайн маркетингийн төлөвлөгөөний нэгэн хувилбарыг боловсруулав. Энэхүү төлөвлөгөөг боловсруулахдаа тогтвортой маркетингийн стратегид суурилахын зэрэгцээ цахим сувгийн боломжуудыг шингээж өгөхийг оролдов. |
en_US |