dc.description.abstract |
Карьер өсөлт бол зөвхөн байгууллагын бодлогын дагуу менежерийн хийдэг ажил биш харин ч бие хүн өөрийн үнэт зүйлд тулгуурлан шийдвэр гаргаж, мэргэжлийн өсөлтийн хэрэгцээ, шаардлагаа хангах нэгэн үйл байдаг бол нөгөө талаас байгууллагын хувьд хөгжих, давуу тал бий болгох гол арга хэрэгсэл болдог байна. Гэтэл байгууллагын зүгээс карьер өсөлтийн бодлого боловсруулахад бие хүний үнэт зүйл, цаашлаад бие хүний үнэт зүйлд нөлөөлж буй үндэсний үнэт зүйлийн талаарх мэдлэг дутагдалтай байдаг тул сул тал болох нь бий. Иймээс энэхүү судалгаагаар бид үндэсний үнэ цэнт зүйл тодорхой нэгэн нийгэм, бүлгийн хүрээнд нийтлэг байхын зэрэгцээ бие хүний хандлагыг тодорхойлдгийн хувьд хоорондоо хамааралтай байгаа эсэхийг лавлан судлахын хамт энэхүү бие хүний үнэ цэнт зүйл нь карьер өсөлтөд хэрхэн нөлөөлж буйг боловсролын салбарын жишээгээр судаллаа. Бие хүний үнэ цэнт зүйл ба карьер өсөлтөд нөлөөлөх хүчин зүйлсийг тодорхойлох судалгааг анкетын аргаар авч, хоорондын хамаарлыг илрүүлсэн бөгөөд их, дээд сургуулийн карьер өсөлтийн бодлогод бие хүний үнэ цэнт зүйлийг хэрхэн авч үзэх талаар санал дэвшүүлэв. |
en_US |