Хураангуй:
Энэхүү судалгаа нь Монгол Улсын санхүүгийн секторт ажиллах хүчний багтаамж болон хөрөнгийн хэмжээгээрээ хамгийн өндөр хувийг эзэлж буй арилжааны банкууд болон даатгалын байгууллагуудын ажлын байран дахь зохисгүй зан төлөвийг судалж дүгнэсэн ажил юм.
Ажлын байран дахь зохисгүй зан төлөвийг судлах судалгаа сүүлийн жилүүдэд олон салбарт анхаарал татаж байгаа бөгөөд ялангуяа итгэлцэлд суурилсан санхүүгийн байгууллагуудын хувьд чухал асуудал байдаг. Ажил дээрх зохисгүй зан төлөв нь байгууллагуудад ихээхэн алдагдал учруулж байгааг ч олон судалгааны ажлууд нотолсоор байна.
Хэдийгээр ажил дээрх зохисгүй зан төлөв ажилтнуудын дунд байдаг ч шууд хэмжигдэх боломж багатай байдаг хэдий ч 1990-ээд оноос эхлэн онолын хувьд нарийвчлан судалж, түүний төрөл хэлбэрүүдийг тодорхойлж, хэмжих аргачлалуудыг боловсруулж иржээ.
Уг судалгааны ажлаараа арилжааны банкууд, даатгалын байгууллагуудад ажил дээрх зохисгүй зан төлөвийн судлаачдын тодорхойлсон 4 хэлбэр тус бүрээр ямар байгааг тодруулж, хэмжсэн юм. Цаашид түүнийг бууруулахад чиглэгдсэн менежментийн бодлого, арга замыг боловсруулахад тодорхой хувь нэмэр оруулах боломжтой болох юм.