dc.contributor.advisor |
Сайнбаяр, Мөнхбаяр |
|
dc.contributor.author |
Дашдаваа, Хонгорзул |
|
dc.date.accessioned |
2024-05-31T10:44:06Z |
|
dc.date.available |
2024-05-31T10:44:06Z |
|
dc.date.issued |
2024-05-31 |
|
dc.identifier |
Бакалавр |
en_US |
dc.identifier.uri |
http://repository.ufe.edu.mn:8080/xmlui/handle/8524/3662 |
|
dc.description.abstract |
Сошиал медиа платформууд асар хурдацтай хөгжиж, өөрчлөгдөн шинэчлэгдэж байгаа энэ цаг үед дэлхийн талаас илүү хувь нь сошиал медиа ашиглаж байна (62.3%). Дэлхий даяар 5.04 тэрбум хүн сошиал сүлжээг ашиглаж, сүүлийн нэг жилийн хугацаанд 266 сая шинэ хэрэглэгч онлайн болсон байна. Сошиал медиан асар хурдацтай зэрэгцэн хөгжиж буй салбар бол инфлюенсер маркетинг юм. Инфлюенсер маркетинг нь сошиал медиа маркетингийн идэвхжүүлэлтийн голлох стратегиудын нэг болж байна.
Энэхүү судалгаанд сошиал медиа инфлюенсерийн ямар онцлог шинж нь хэрэглэгчдийн гоо сайхны бүтээгдэхүүн худалдан авах эрмэлзэлд нөлөөлж буй нөлөөллийн түвшнийг хэмжин гоо сайхны бүтээгдэхүүний идэвхжүүлэлтэд тохиромжтой инфлюенсерийн онцлог шинжийг тодорхойлоход зорилго болгон ажилласан. Зорилгын хүрээнд тодорхойлох судалгааны ерөнхий дизайны дагуу тоон судалгааны аргыг ашиглан санамсаргүй түүврийн аргаар санал асуулгын судалгаа авахын зэрэгцээ ярилцлагын судалгаа буюу чанарын судалгааны аргыг хослуулан судалж дүгнэсэн. Түүврийг Улаанбаатар хотод оршин суугаа гоо сайхны бүтээгдэхүүнийг өдөр тутамдаа ашигладаг 390 хүнээс “Google Forms” ашиглан онлайнаар санал асуулгыг бүрдүүлж “SPSS” программыг ашиглан үр дүнг нэгтгэсэн.
Эмпирик судалгааны үр дүнд гоо сайхны бүтээгдэхүүний худалдан авах эрмэлзэлд алдар нэр, мэдээллийн чанар, харилцан үйлдэл зэрэг хүчин зүйлүүд нь нөлөө үзүүлж байсан бол ярилцлагын судалгааны үр дүнд найдвартай байдал, мэдээллийн чанар, харилцан үйлдэл зэрэг хүчин зүйлүүд нь илүү нөлөө үзүүлж байсан. Харин гоо сайхны салбар талаас инфлюенсер сонгохдоо тухайн инфлюенсер ямар хүмүүс рүү чиглэж байгааг чухалчлан авч үздэг гэсэн үр дүн гарсан.
Судалгааны үр дүнгээр дан ганц дагагчийн тоо болон ямар хүмүүст чиглэж байгаа нь чухал үзүүлэлт биш ба гоо сайхны бүтээгдэхүүний сурталчилгаанд хамгийн тохиромжит инфлюенсерээр судлагдсан баталгаатай мэдээлэл хуваалцдаг, өөрийн гадаад төрхдөө анхаардаг, гоо сайхны бүтээгдэхүүний талаар мэдлэгтэй дундаж дагагчтай зэрэг шинж тэмдгийг агуулсан байвал худалдан авах эрмэлзэлд нөлөөлдөг байна. |
en_US |
dc.subject |
Сошиал медиа инфлюенсер, Инфлюенсер маркетинг, Хэрэглэгчийн гоо сайхны бүтээгдэхүүн худалдан авах эрмэлзэл, Инфлюенсерийн онцлог шинж, Зан төлөвийн онол |
en_US |
dc.title |
Гоо сайхны бүтээгдэхүүний худалдан авах эрмэлзэлд инфлюенсерүүдийн үзүүлэх нөлөөллийг тодорхойлох нь |
en_US |
dc.title.alternative |
Determining the impact of influencers on the purchase intention of cosmetic products |
en_US |
ife.Мэргэжил.Нэр |
D380105 |
|
ife.Мэргэжил.Индекс |
D340500 |
|
ife.Зэрэг |
Бакалавр |
|