Хураангуй:
Энэхүү судалгааны ажлаар Монголын банкны салбарт кастодиан үйлчилгээг нэвтрүүлснээр арилжааны банкинд үзүүлэх нөлөөллийг тооцож, үр ашгаа нэмэгдүүлэх боломжийг тодорхойлохыг зорилоо. Монгол Улсын нийт хөрөнгийн 97 орчим хувь нь арилжааны банкинд эргэлдэж байдаг. Энэ утгаараа СЗХ болон холбогдох агентлагуудаас кастодиан үйл ажиллагаа эрхлэх боломжийг банк болон түүний хараат эсхүл охин компанид өгөх нь зүйтэй гэж үзээд байна. Иймээс кастодиан үйлчилгээг Монголын арилжааны банкууд эрхэлснээр түүний үр ашиг, ашигт ажиллагаанд хэрхэн нөлөөлөх мөн тус үйлчилгээгээр банкны үр ашгийг нэмэгдүүлэх боломж байгаа эсэхийг тодорхойлох шаардлагатай.Кастодиан үйл ажиллагааг дэлхийн олон орнууд хэрэгжүүлдэг. Тэдгээр улс орнуудын туршлагыг судлахад уг үйл ажиллагаа нь өндөр үр ашиг, зохицуулалтын олон талын ач холбогдолтой хэдий ч түүнтэй холбогдох эрсдэл мөн өндөр байна.