dc.description.abstract |
Сүүлийн жилүүдэд дэлхий нийтээрээ экосистемийн алдагдалд маш их анхаарлаа хандуулж байгаа билээ. Экологийн эрүүл тэнцвэртэй байдлыг хадгалахын тулд амьтан, ургамал, далайн төрөл зүйл нь хүнтэй адил чухал юм. Дэлхий зөвхөн хүн төрөлхтнийх биш амьтад ч мөн амьдрах эрхтэй байдаг. Монгол Улсын хувьд амьтан хамгаалахтай холбоотой ТББ-ууд үйл ажиллагаа явуулдаг ч санхүүгийн тогтвортой эх үүсвэргүйн улмаас зорилтот бүлэгт хангалттай хүрч чаддаггүй. Хувь хүмүүс болон төрийн бус байгууллагууд нь нэгдсэн хандивлагчдыг холбосон системгүй учраас сошиал медиагаар ихэвчлэн санхүүжилтээ татдаг, энэ нь тал талд хандивын үйл ажиллагаа явах, хандивын зарцуулалт тодорхойгүй, үйл ажиллагааны эцсийн үр дүнг тайлагнадаггүйн улмаас хандивлагчдыг алдах зэрэг олон эрсдэлүүдийг дагуулсаар байна. Олон улсад амьтан хамгаалах байгууллагууд, хувь хүн, төрийн бус байгууллагууд тэднийг хамгаалах санхүүжилтийн арга замыг сэдсэн нь амьтан хамгаалах краудфандингийн платформ юм. Краудфандинг платформ нь санхүүжилтийн нэгдсэн сүлжээгээр дамжуулан олон тооны хүмүүсээс их, бага хэмжээгээр мөнгө цуглуулахыг хэлдэг ба одоогоор Монгол улсад ч гэсэн орж ирээд байна.
Энэхүү судалгаагаар хандивт суурилсан тогтвортой краудфандинг ашиглаж амьтан хамгаалах төслүүдэд санхүүжилт босгох арга зам, боломжийг тодорхойлох зорилготой. Ингэхдээ краудфандингийн онолын судалгаа, краудфандингийн өнөөгийн байдлын судалгаа, олон улс дахь хандивт суурилсан краудфандингаар амжилттай санхүүжилт татсан амьтан хамгаалах төслүүдийн судалгаа, олон улсын краудфандинг платформуудын кейс судалгаа, Монгол Улсын иргэдээс анкетын аргаар тандалтын судалгаа авч шинжилгээ хийсэн болно. |
en_US |