Хураангуй:
Аливаа байгууллагыг удирдахад үйл ажиллагааны үр дүнг тодорхойлж, түүнд дүн шинжилгээ хийх, хяналт тавихад зардал, өртгийн мэдээлэл туйлын хэрэгцээтэй байдаг. Өртгийн мэдээллийг хангахад нягтлан бодох бүртгэлийн нэг төрөл болох өртгийн бүртгэл нь амин чухалд тооцогддог. Өртгийн бүртгэл нь өртгийг дансанд хуримтлуулах төдий зүйл биш харин үйл явцыг хянах, зардлыг бүртгэх, хуваарилахтай холбогдсон мэдээллээр удирдлагыг хангах, бизнесийн төлөвлөгөө боловсруулах, шинжилгээ хийх зэргийг хамарсан бүхэл бүтэн цогц ойлголт юм. Өртөг тооцоололтын орчин үеийн чиг хандлагуудыг тодорхойлж, өртгийн мэдээллийн ач холбогдлыг монголын арилжааны банкны системийн хүрээнд тодорхойлох нь чухал ач холбогдолтой билээ.