Хураангуй:
Цэцэрлэгийн багшийн чадамжид хөрөнгө оруулалт хийх нь хүүхдүүдийн насан туршийн суралцах болон төлөвших насанд нь амжилтад хүрэх үндэс суурь болж өгдөг. Цэцэрлэгийн чадварлаг багш нар бага насны хүүхдийн танин мэдэхүй, нийгэм, сэтгэл хөдлөлийг цогцоор нь хөгжүүлэхэд чухал үүрэгтэй байдаг.Тийм ч учраас цэцэрлэгийн сургалт үйл ажиллагаанаас гадна СӨБ-н байгууллагын үйл ажиллагаа ирээдүйд чухал ач холбогдолтой. Энэхүү судалгааны ажлаар Монгол улсын сургуулийн өмнөх боловсролын байгууллагад ажиллаж байгаа багш нарын чадамжийн өөрийгөө үнэлэх үнэлгээнд суурилсан үнэлгээ хийж холбогдох сургалт хөгжлийн хэрэгцээг тодорхойлон цаашид хөгжүүлэх санал зөвлөмж боловсруулав.