СЭЗИС - Бүтээлийн сан

Өмгөөлөгчдийн ажлын стресс, ажлаас халшрах хам шинжийн судалгаа

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Дамба, Гэрэлмаа
dc.contributor.author Пүрэвдорж, Энхжин
dc.date.accessioned 2024-01-24T04:48:27Z
dc.date.available 2024-01-24T04:48:27Z
dc.date.issued 2024-01-24
dc.identifier Мастер en_US
dc.identifier.uri http://repository.ufe.edu.mn:8080/xmlui/handle/8524/3617
dc.description.abstract Энэхүү судалгаагаар өмгөөлөгчдийн ажлын стресс, ажлаас халшрах хам шинжийн талаар онол, арга зүйн судалгаа хийж, тэдгээрийн хоорондын хамаарлыг тодорхойлж, үр дүнд тулгуурлан ажлаас халшрах хам шинжийг бууруулахад чиглэсэн стрессийг удирдах санал зөвлөмж боловсруулахыг зорьсон. Онолын судалгааны хүрээнд ажлын стресс болон ажлаас халшрах хам шинжийг хэмжих онолын загваруудыг судалсан бөгөөд судлагдсан байдлын судалгаанд суурилан дэлхий дахинд нийтлэг ашиглагддаг ажлын стрессийг үнэлэх “Ажлын шаардлага-хяналт-дэмжлэгийн загвар” болон ажлаас халшрах хам шинжийг үнэлэх “Маслагийн ажлаас халшрах хам шинжийн үнэлгээ”-г сонгож хүчин зүйл, хувьсагчуудыг бүрдүүлэн загвар боловсруулсан. Уг загвар нь 6 хүчин зүйл, 36 хувьсагчаас бүрдсэн. Судалгааны асуулга нь ажлаас халшрах хам шинжийг үнэлэх 22 асуулт, ажлын стрессийг үнэлэх 16 асуулт болон хувийн мэдээллийн хэсгийг багтаасан 19 асуулт буюу нийт 57 асуултаас бүрдсэн. Өгөгдлийг Монголын Өмгөөлөгчдийн Холбоонд бүртгэлтэй 224 өмгөөлөгчөөс цаасаар болон “Google forms” ашиглан цуглуулж, тодорхойлогч статистик, найдвартай байдлын шинжилгээ, түүврийн хүрэлцээтэй байдлын шинжилгээ, Хи-квадрат тест, хүчин зүйлийн шинжилгээ, корреляцийн шинжилгээ, регрессийн шинжилгээ зэргийг хийж гүйцэтгэсэн. Найдвартай байдлын шинжилгээнд хүчин зүйлсийг Cronbach’s Alpha-гаар үнэлэхэд бүх хүчин зүйлийн үзүүлэлт 0.7-оос их буюу “найдвартай” гарсан. Түүврийн хүрэлцээтэй байдлын шинжилгээгээр түүвэр нь эх олонлогоо төлөөлж чадах эсэхийг шалгахад ажиглалтын утга Sig. 0.000 байгаа нь ач холбогдолтой болохыг батлах бөгөөд KMO утга 88.9 хувьтай байгаа нь түүврийн хувьд хүчин зүйлийн шинжилгээ хийхэд хүрэлцээтэй байсныг илэрхийлж байна. Судалгаанд оролцогчдын дийлэнх буюу 67.4 хувь нь ажилтай холбоотой стресс үүсэхэд “ажлын ачаалал” нөлөөлдөг гэсэн бол 42 хувь нь “ажил-амьдралын тэнцвэргүй байдал”, 27.7 хувь нь үйлчлүүлэгчдийн хандлага, харилцаа, 21.9 хувь нь “ажил, үүргийн тодорхойгүй байдал”, 17.4 хувь нь “үүрэг даалгаврыг төгс гүйцэтгэх гэж хичээдэг”, 17.4 хувь нь “хангалтгүй цалин урамшуулал”, 12.5 хувь нь “байгууллагын менежмент муу” гэж хариулсан. Судалгааны дүнд өмгөөлөгчдийн ажлаас халшрах шинж 45 хувьтай буюу “өндөр” түвшинд байгаагаас “үйлчлүүлэгчээ сэтгэлээрээ мэдрэх чадвар буурах” түвшин хамгийн өндөр зэрэгтэй гарсан. Ажлын стрессийн хүчин зүйлс болох “сэтгэлзүйн шаардлага”, “бие даан шийдвэр гаргах эрх”, “хамт олны дэмжлэг” нь АХХШ-ийн зөвхөн “сэтгэл санааны хувьд ядарч туйлдах” байдалтай эерэг хамааралтай болох нь батлагдсан. Харин АХХШ-ийн “үйлчлүүлэгчээ сэтгэлээрээ мэдрэх чадвар буурах”, “хувь хүний бүтээмж буурах” шинжид ажлын стресс нөлөөлөөгүй. Үүнээс дүгнэвэл өмгөөлөгчийн “үйлчлүүлэгчээ сэтгэлээрээ мэдрэх чадвар буурах”, “хувь хүний бүтээмж буурах” байдалд “Ажлын шаардлага-хяналт-дэмжлэгийн загвар”-аар тодорхойлсон ажлын стрессийн хүчин зүйлсээс өөр хүчин зүйл нөлөөлдөг байж болох юм. en_US
dc.subject ажлаас халшрах хам шинж en_US
dc.subject ажлын стресс en_US
dc.title Өмгөөлөгчдийн ажлын стресс, ажлаас халшрах хам шинжийн судалгаа en_US
ife.Мэргэжил.Нэр Бизнесийн менежмент
ife.Мэргэжил.Индекс E340100
ife.Зэрэг Мастер
ife.Диплом.Зөвлөх Ганбат, Нарантунгалаг


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах