dc.description.abstract |
Өндөр хөгжсөн болон хөгжиж буй бүхий л улс орнуудын хувьд жижиг, дунд үйлдвэр, гарааны бизнест зориулсан санхүүгийн үйлчилгээний хүртээмж нь эдийн засаг, нийгмийн хөгжлийнх нь томоохон асуудал болжээ. Энэхүү судалгааны ажлаар монгол улсын жижиг, дунд үйлдвэрийн салбарын санхүүжилтийн орчныг сайжруулах, санхүүжилтийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд зээлийн батлан даалтын тогтолцооны гүйцэтгэх үүргийг нэмэгдүүлэх боломжийг олон улс, хөгжингүй орнуудтай харьцуулан судлалаа. Энэ хүрээнд ЖДҮ-ийн санхүүжилтэд тулгардаг саад бэрхшээлүүдийг тодорхойлж, тэдгээрийн шийдвэрлэх санхүүжилтийн арга хэрэгслүүд, өргөн ашиглагддаг загваруудыг шинжлэв. Судалгааны үр дүнд манай улсын ЖДҮ эрхлэгчид голчлон арилжааны банкны үйлчилгээг ашиглан санхүүжилтийн асуудлаа шийддэг бөгөөд бизнесийн үйл ажиллагаа эрхлэхэд бизнесийн орчин тэр дундаа санхүүжилтийн асуудал хамгийн их бэрхшээл болж байна. Тодруулбал барьцаа хөрөнгийн дутмаг байдал, санхүүгийн үйлчилгээний өндөр хүү зэрэг нь хамгийн том бэрхшээл байна. Уг бэрхшээлийг шийдэхэд хөгжингүй болон хөгжиж буй орны шалгарсан туршлага нь зээлийн батлан даалтын тогтолцоо байна. Гэвч зээлийн батлан даалтын тогтолцоо нь манай улсад хожуу нэвтэрсэн буюу бойжилтын үедээ явж байгаа бөгөөд ЖДҮ салбарт үзүүлсэн нөлөө, гүйцэтгэж буй үүрэг хангалтгүй байна. ЖДҮ-ийн өсөлтийг нэмэгдүүлэхэд бизнес, санхүүгийн таатай орчин нь суурь нөхцөл болдог бөгөөд ЖДҮ-ийн санхүүжилтийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд зээлийн батлан даалтын одоогийн тогтолцоог сайжруулах шаардлагатай байна. Тухайлбал, зээлийн давхар батлан даалтыг нэвтрүүлэх, зээлийн батлан даалтын үйлчилгээ, өмчлөлийг төрөлжүүлэх, зээлийн батлан даалтын харьцааг зарим салбаруудад өсгөх нь зүйтэй. |
en_US |