Хураангуй:
Дэлхий нийтийн эрчим хүчний хэрэглээний өсөлт, эрдэс баялгийн салбарын дэвшил, технологийн хурдацтай өөрчлөлт, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх хөтөлбөрүүдийн хүрээнд улс орнуудын хэрэгжүүлж буй бодлогын санаачилга бол “Critical mineral” буюу “чухал ашигт малтмал” түүний гинжин хэлхээ билээ. Манай улсын хувьд хэдийгээр дэлхий улс орнуудын хэрэглээнд аль хэдийн нэвтрээд буй “чухал ашигт малтмал”-ын арвин нөөцтэй боловч түүнтэй холбогдох эрх зүйн орчин, бодлого, стратеги төлөвлөлт байхгүйн улмаас өнөөг хүртэл ашигт малтмалын олон улсын харилцааны бодлогын гадна үлдсээр ирсэн.
Иймд судалгааны судалгааны ернхий аргын нэг болох эмпирик болон онолын судалгааны (хийсвэрлэн бодох, задлан шинжлэх, синтезийн, шинжлэх-анализын, индукц ба дедукцийн, загварчлах) аргыг ашигласан болноухайлбал, газрын чухал ашигт малтмалын харилцаанд баримтлах зарчим, онолын хандлагыг судлахдаа онолын, индукцийн, түүхчлэх, харьцуулах, философи арга судлалыг ашиглан Монгол улсын уул уурхай, эрдэс баялгийн салбар дахь чухал ашигт малтмал (Critical Mineral)-ын эрх зүйн зохицуулалт, бодлогын нөхцөл байдлын талаар судласан бөгөөд үүний хүрээнд бусад улсуудыг харьцуулан судалж, чухал ашигт малтмалын цаашдын эрх зүйн зохицуулалтын хөгжлийн чиг хандлага, Монгол Улсын эрх зүйн онцлогт нийцсэн санал дэвшүүлэхийг зорьсон.
Бусад улсуудын хувьд чухал ашигт малтмалын хувьд хэдийнэ эрх зүйн зохицуулалтын жишиг тогтсон бөгөөд бусад ашигт малтмалаас онцлог зохицуултыг хэрэгжүүлж, дэлхий нийтийн хүрээнд нийлүүлэлтийн гинжин хэлхээг үүсгэн хөгжиж байна.
Тиймээс энэхүү судалгаагаараа чухал ашигт малтмалтай холббоотой эрх зүйн зохицуулалтын шилжилтийн шатандаа байгаа манай улсын хувьд хууль тогтоомж, бодлогын баримт бичиг, хөтөлбөрүүдэд үндэслэлтэй, уялдаа холбоотой боловсруулж тусган, холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой гэсэн дүгнэлтэд хүрсэн болно.