Хураангуй:
Аливаа улс орны макро эдийн засаг нь микро түвшингийн эдийн засгуудын буюу гол төлөвдөө үндэсний бизнесийн эцсийн бүтээгдэхүүний нийлбэр дүнгээр илэрхийлэгддэг. Макро эдийн засаг хэмээх цогч бүрдэл төлөвшин тогтмогц энэ нь эргээд микро түвшингийн эдийн засгуудынхаа гадаад орчин болон хувирдаг. Эдгээрийн зэрэгцээгээр макро эдийн засагт төр засгийн бодлого, үйл ажиллагаа үлэмжхэн нөлөөтэй. Эдүүгээ монголын макро эдийн засгийн бүтцийн онцлог, засаг төрийн бодлого, үйл ажиллагаа нь үндэснийхээ аж ахуйн нэгж, байгууллагуудад таатай нөлөө үзүүлж чадахгүй байна.