Хураангуй:
Авто замын салбарт тулгамдаж буй гол асуудал нь замын ажлын төсөвт өртөг
хүрэлцэхгүйгээс болж гүйцэтгэгч байгууллагууд болон захиалагч байгууллагуудын хооронд
үл ойлголцох нөхцөл байдал үүссээр байна. Замын гүйцэтгэгч компаниуд ашигт ажиллагаа
муу, захиалагч байгууллагын хувьд зураг төсвийг дахин шинэчилж батлуулах гэх мэт
хүндрэлтэй асуудал их байдаг. Энэхүү судалгааны ажлын хүрээнд асуудлыг тодорхой
хэмжээнд бууруулах боломжийг судлахыг зорилоо. Авто замын ажлын төсөвт өртөг болон
төслийн зардал хоёрын хооронд үүсэж байгаа зөрүүнд ямар хувьсагчууд нөлөөлж байгааг
шинжлэх ухааны үндэслэлтэй тодорхойлсон.
Судалгааны ажлын хүрээнд чанарын судалгааны үр дүнгээс гарсан хувьсагчуудыг
гол хүчин зүйлс гэж таамаглан хувьсагчуудын өгөгдлийг эх үүсвэртэй цуглуулан
регрессийн шинжилгээний арга ашиглан үр дүнг боловсруулсан. Гарсан үр дүнгийн дагуу
дүгнэлт хийж салбарын оролцогч талуудад санал, зөвлөмж гаргасан.