dc.description.abstract |
Энэхүү судалгааны ажил нь aiwibi брэндийн живх хэрэглэгчийн худалдан шийдвэрт нөлөөлж буй хүчин зүйлсийг тодорхойлох зорилготой. Нийт 3н жилийн хугацаанд буюу 2020 оноос 2022 оны хооронд 217163 хүүхэд шинээр мэндэлсэн байна. Энэхүү “Aiwibi живх хэрэглэгчийн худалдан авах шийдвэрт нөлөөлөх хүчин зүйлсийн судaлгаа” сэдэвт дипломын aжлын хүрээнд анх дэвшүүлсэн зорилгодоо хүрэхийн тулд Монгол улсад амьдарч буй нийт живх идэвхтэй хэрэглэх нaсны буюу 0-3 настай хүүхэдтэй 415 эцэг, эхээс асуулгын аргаар анхдагч мэдээлэл цуглуулж, чанрын шаардлага хангахуйц буюу aiwibi брэндийн живхийг сонгон хэргэлдэг 385 эцэг, эхийн өгөгдөл дээр шинжилгээ хийж мөн 10 ээжээс ярилцлагын судалгаа хийж дүгнэлт гаргав.
Өрсөлдөөн жил ирэх тусам нэмэгдэж хүүхдийн живхний салбар өргөжиж байгаа бөгөөд тэр дундаас aiwibi брэндийн живхийг сонгон хэрэглэж буй худалдан авагчийн зан төлөвт нөлөөлж буй 5 хүчин зүйл буюу Бүтээгдэхүүний чанар, Үнэ, Идэвхжүүлэлт, Байршил, Найдвартай байдлыг шинжилгээний үндсэн дээр тайлбарласан болно.
Судлагдсан бaйдлын судaлгаанд тулгуурлaн нөлөөлөх магадлалтай хувьсагчуудыг бүрдүүлэн загвар боловсруулсан билээ. Уг загвар нь 5 хүчин зүйл, 31 хэмжигдэхүүнээс бүрдсэн бөгөөд шинжилгээний явцад нимгэн байх, борлуулалтын цэг түгээмэл байх, харшил өгдөггүй, томоохон сүлжээ дэлгүүр илүү найдвартай гэсэн хувьсагчууд хасагдаж 5 хүчин зүйл 26 хэмжигдэхүүнтэй болсон.
Найдвартай байдлын шинжилгээнд хүчин зүйлсийг Cronbach's Alpha-аар үнэлэхэд бүх хүчин зүйлийн үзүүлэлт 0,7-с их гарсан нь хүчин зүйлс тус бүр найдвартай байдлыг хангаж байгааг илэрхийлж байгаа юм.
Ярилцлагын судалгааны үр дүнд ээж нар ихэвчлэн сошиал орчиноос буюу ээжүүдийн групп болон групп чатнаас мэдээлэлийг авдаг бөгөөд шингээлт, чийг татдаггүй байх, нимгэн, хүргэлтийн үйлчилгээ, сар болгон зарладаг урамшуулал гэсэн хүчин зүйлс мөн нөлөөлдөг байна. |
en_US |