Хураангуй:
Олон улсын агаарын тээврүүд монгол улсад нэвтэрснээр Монголын болон гадаадын жуулчид олон улсын чанарын стандартыг шаалдах болсон. Үүнийг даган агаарын тээврийн салбарт өрсөлдөөн нэмэгдэж буй нөхцөлд өрсөлдөх чадвараа дээшлүүлэх, зах зээлд эзлэх хувиа өсгөх, түүнийг хадгалах, үйлчилгээгээрээ өрсөлдөх асуудал агаарын тээврийн компаниудын өмнө тулгамдаж байна. Энэ нь Монгол улсын гадаад руу чиглэсэн агаарын тээвэрт хэрхэн нөлөөлж, өрсөлдөөнийг бий болгож байгааг тодорхойлохын тулд Монгол улсын гадаад руу чиглэсэн үйлчилгээ үзүүлж буй компаниудын чанарын түвшинг судалж, санал зөвлөмж боловсруулав.